05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ЯПОНД ИНТЕРНЭТЭД ДОНТОГСОД НЭМЭГДЭЖ БАЙНА

Манай улсад интернэтэд донтсон 4,2 сая гаруй хүн байна гэж Японы шинжээчид мэдэгдлээ.
Японы ЭМЯ-ны шинжээчид өнгөрсөн онд 4000 гаруй хүнтэй ярилцжээ. Ярилцлагад 20 болон үүнээс дээш насны хүмүүсийг санамсаргүй байдлаар сонгон хамруулсан байна.

Ингэхэд интернэтэд донтогсдын түвшин зургааны жилийн өмнө судалгаа явуулж байсан үеийнхээс 50 хувиар нэмэгдсэн байжээ.

Цахим ертөнцөд хэтэрхий их цаг зарцуулсны уршгаар алба, амины ажлаа үл ойшоож байгаа хүмүүсийг донтсон гэж үзэж байгаа аж.

Залуучууд интернэтэд илүү донтох хандлагатай байгааг уг судалгаагаар тогтоосон байна. Тус улсын 20-24 насны таван эрэгтэй тутмын нэг нь интернэтэд донтжээ.

Үүнд шинжээчдийн тэргүүн Сүсүмү Хигүчи хурдацтай хүрээгээ тэлж байгаа ухаалаг гар утас болоод нийгмийн сүлжээг буруушаасан байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.