05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Японы Ерөнхий сайд Оростой яриа хэлцээ хийхийг уриаллаа

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ даваа гарагт парламентдаа үг хэлэхдээ Украины асуудлаар Оростой яриа хэлцээ хийхийг уриалав.

 

Япон улс Украины байдлыг тогтвортой болгох талаар  олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, Оростой яриа хэлцээ хийн, хариуцлагатай улс болно гэж Абэ Орост Японоос нэмж хориг арга хэмжээ авснаас хэд хоногийн дараагаар мэдэгджээ. Япон Оростой найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээг үргэлжлүүлэх болно гэж Японы Ерөнхий сайд мэдэгдэв.

11 дүгээр сарын дундуур Хятад улсад болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Орос-Японы тэргүүн нар уулзаж болох юм гэж есдүгээр сарын 26-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сурвалжлагчдад мэдээлжээ. Оросын Ерөнхийлөгч Японд айлчилж болох уу гэж асуухад айлчлалын хугацааг дипломат сувгаар хараахан хэлэлцээгүй байгаа гэж Ушаков хариулжээ.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.