05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

Японы иргэдэд нөхөн төлбөр олгоно

ТОКИО. /RIA Novosti/. Ивакуни цэргийн баазын ойролцоо амьдардаг оршин суугчдад дуу чимээний нөхөн төлбөрт 558 сая иен /4.69 сая орчим доллар/ олгохыг Японы Ямагути мужийн тойргийн шүүхээс тус улсын эрх баригчдад үүрэг болгожээ.

Тойргийн шүүхээс гаргасан дээрх шийдвэр нь Ивакуни Агаарын цэргийн баазын эсрэг гаргасан анхны шийдвэр юм. Тус баазын ойролцоо амьдардаг оршин суугчид бүр 2009 онд шүүхэд гомдол мэдүүлжээ.

Гэхдээ шүүх цэргийн нисэх онгоцуудыг  шөнийн цагаар нисэхийг хориглох тухай оршин суугчдын гомдлыг хүлээж аваагүй байна. Ямагути мужийн тойргийн шүүх мөн Канагава мужийн Ацуги цэргийн баазаас Ивакуни баазад цэргийн техникүүд байрлуулахыг хориглох тухай шаардлагыг хүлээж авахаас татгалзжээ.

Цэргийн онгоцуудыг шөнийн цагаар нисэхийг хориглох тухай оршин суугчдын гаргасан гомдлын анхны шийдвэрийг Японы Йокогама хотын шүүх өнгөрсөн оны тавдугаар сард  гаргасан бөгөөд харин  Токио хотын Дээд шүүх 2015 оны долдугаар сард баталсан байна.

 

 

montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.