05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

ЯПОНЫ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ "ASEM"-Д ТАНИЛЦУУЛНА

Ази-Европын дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дэлхийн эдийн засаг болон “Эбола” вирусийн тархалтыг зогсоох зэрэгт Япон улсын оруулсан хувь нэмрийн талаар мэдэгдэл хийнэ.
Ази-Европын дээд хэмжээний уулзалт Италийн Милан хотод өчигдөр эхэлсэн байна.

"Abenomics" стратегийн хүрээнд Япон улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ цаашид оруулна гэдгийг Абэ эдийн засгийн уулзалтын үеэр мэдэгдэх ажээ. Мөн “Эбола”-гийн тархалтыг зогсооход Япон идэвхтэй ажиллахыг тэрбээр танилцуулах аж.

Дээд хэмжээний уулзалтын өмнө Абэ Таиланд, Вьетнам болон Италийн тэргүүн нартай уулзжээ. Тэрбээр Италийн Ерөнхий сайд Маттео Рензитэй уулзаж, Украины асуудлаас болж Өрнөдийн орнууд болон Орос хоорондын харилцаа түгшүүртэй байгаа талаар хэлэлцсэн юм.

Дэлхийн улс орны тэргүүн нар байдал улам дордохоос өмнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг олон улсын уулзалтад оролцуулах ёстой гэж Рензи хэлжээ.

Абэ мөн хямралыг эв зүйгээр зохицуулахын тулд Путинтай удирдагч нар яриа хэлцээ хийнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Абэ Таиландын түр Ерөнхий сайд Чан-о-чатай анх удаагаа уулзаж, түүнээс Таиланд дахь япон компаниудад хөрөнгө оруулах илүү сайн орчин бий болгож өгөхийг хүсчээ

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.