04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Японы цагдаа нар терроризмтой тэмцэх сургууль хийв

ТОКИО. /TASS/. Японы цагдаа нар терроризмтой тэмцэх томоохон сургуулийг нийслэл Токио хотын төвд хийсэн байна. Тэд амиа золиослогч террористууд Токио хотын төмөр замын буудлын хөл хөдөлгөөн ихтэй үүдний танхимд химийн үл мэдэгдэх бодис цацаж, дараа нь ээлж дараалан тэсрэх төхөөрөг дэлбэлж буй хувилбараар сургуулилт хийжээ.

Сургуулилтын явцад зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх болон химийн бодисыг хоргүйжүүлэх тактик боловсруулсан байна. Японы тусгай анги нэгтгэл мөн дэлбэрэлт болсны дараа иргэд рүү замбараагүй гал нээсэн террористуудыг устгах сургуулилтын ажиллагаа явуулжээ.

Хэдэн зуун хүн оролцсон дээрх сургуулилтууд нь сүүлийн жилүүдэд хийсэн томоохон сургуулилтуудын нэг юм. Ийм сургуулилтуудыг Токио хотноо удахгүй болох “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болон Их Британи, Итали, Канад, АНУ, Франц, Герман болон Японы төр, засгийн тэргүүн нар оролцсон бусад арга хэмжээний өмнө явуулжээ. Японд мөн тус улсад ирж буй гадаадын бүх иргэнд тавих хяналтыг чангатгасан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.