05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Японы шоронгуудад эмч дутагдалтай байна

 Японы хорих ангиудад бүтэн цагаар ажиллах эмч нар урьд өмнө байгаагүйгээр буюу 25 орчим хувиар дутагдалтай байна.

Японы Хуульзүйн яамны байгууллагуудын мэдэгдсэнээр, 10 дугаар сарын 1-ний байдлаар тус улсын шорон болон засан хүмүүжүүлэх төвүүдийн эмчийн 327 ажлын байрны 76 нь сул байжээ.

Цалин бусад эмчийнхээс хамаагүй бага, ур чадвараа сайжруулах боломж байхгүй байна гэсэн гомдол, шалтгаанаар өнгөрсөн 10 жилд олон эмч халагдсан гэж тус яам мэдэгдэв.

Эмч нар дутагдалтай байгаагийн улмаас бөөрний эмчилгээ хийлгэх шаардлагатай 122 ялтныг Японы шоронгууд хүлээж авах боломжгүй байгаа учир тэд гэр болон эмнэлгүүдэд байгаа ажээ.

Эмч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах асуудлыг авч хэлэлцэнэ гэж Японы Хуульзүйн яам мэдэгдлээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.