05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Японы Эдийн засгийн сайд огцорчээ

Японы дараагийн Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших өндөр магадлалтай байсан, тус улсын одоогийн Засгийн газрын гол сайд нарын нэг болох Юко Обути улс төрийн ноцтой хямрал үүсгэж болзошгүй санхүүгийн дуулианы улмаас огцорчээ.

Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаныхаа дараа 40 настай, Эдийн засаг, худалдаа,  аж үйлдвэрийн сайд тэрбээр албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн байна. Түүний огцрох хүсэлтийг Японы Ерөнхий сайд хэдийн хүлээн авчээ.

Сонгогчид болон Обутиг дэмжигчдэд зориулсан театрын арга хэмжээ зохион байгуулахад Эдийн засгийн сайдыг дэмждэг хоёр сан 43 сая орчим иен буюу 400 мянга орчим доллар зарцуулсан тухай хэвлэлүүд урьд нь мэдээлсэн билээ. Энэ зардлыг тайландаа тусгаагүй байсан нь түүнийг санхүүгийн тайлан тооцоогоо үнэн зөв гаргадаг гэдэгт эргэлзээ төрүүлжээ. Мөн сонгогчдыг татахад их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсныг тэднийг хахуульдах гэсэн оролдлого гэж үзэж болохоор байна.

Түүнчлэн Юко Обутигийн төрөл төрөгсдийнх нь эзэмшдэг дэлгүүрээс бараа худалдан авахад өөр нэг сан 3,8 сая иен буюу 35 сая гаруй доллар зарцуулсан нь тогтоогджээ.

Юко Обути огцорсон нь урьд нь ийм дуулиан шуугианаас зайлсхийж чадсан Шинзо Абэ тэргүүтэй Японы Засгийн газарт анхны ноцтой цохилт болсон байна. Энд тэмдэглэхэд, Японы Ерөнхий сайд агсан Кейзо Обутигийн охин Юко Обути нь тус улсын сайд нарын танхимын таван эмэгтэй гишүүний нэг байжээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.