04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Японы 18 настнууд сонгуульд санал өгөх эрхтэй боллоо

ТОКИО. /NHK/. Сонгуульд санал өгөх насыг 20-иос 18 болгон өөрчилсөн заалт бүхий Япон улсын сонгуулийн хууль өчигдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Тус улсад санал өгөх насыг 1945 оноос хойш анх удаагаа бууруулж байгаа нь энэ гэнэ. Тэр үед санал өгөх насыг 25-аас 20 болгож байжээ.

Ингэснээр 2.4 сая орчим залуус сонгуульд санал өгөх боломжтой боллоо. Ирэх сарын 10-нд тус улсын парламентын дээд танхимын сонгууль болох юм.

Удахгүй болох сонгуулийн кампанит ажил энэ долоо хоногийн лхагва гарагт албан ёсоор эхэлнэ.

Ажлын байр, боловсрол зэрэг чухал асуудлыг хөндөх замаар улс төрийн намууд залуу сонгогчдын итгэлийг олох ородлогыг хэдийн хийж эхлээд байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.