04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Япон НҮБ-д 120 сая долларын тусламж үзүүлнэ

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ НҮБ-ын дүрвэгсдийн агентлагт 120 сая долларын тусламж үзүүлэхээр амлалаа. Ойрхи Дорнод болон бусад улсын оронгүй гэргүй болсон иргэд, дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг уг тусламжаар санхүүжүүлнэ.

Шинзо Абэ өчигдөр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Филиппо Грандитай уулзаж, тусламж үзүүлэхээ амлажээ. Гранди өнгөрсөн нэгдүгээр сард дээд комиссар болсон байна.

Япон болон олон улсын хамтын нийгэмлэгт тулгараад байгаа яаралтай асуудлуудын нэг бол дүрвэгсдийн асуудал юм гэж Абэ Грандид мэдэгджээ. Мөн тэрбээр, хүмүүнлэгийн тусламжийн гол байгууллага болох Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын газартай Япон уг асуудалд хамтран ажиллана гэж мэдэгдсэн байна.

Харин Филиппо Гранди, Япон бол дэлхийн хүчирхэг гүрэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болохыг онцлоод, Японы Засгийн газартай хамтын ажиллагаагаа хадгалахад манай байгууллага ихээхэн ач холбогдол өгч байгаа гэж мэдэгджээ.

Энэ жил болох “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг Япон даргалах гэж байгаатай холбогдуулан тэрбээр, Сири болон Африк дахь мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахад Япон гол үүрэгтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.