05 сарын 17, Баасан
°C
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Япон, Умард Солонгос хулгайлагдсан иргэдийн асуудлыг 2 дахь өдрөө хэлэлцэж байна

  Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг Япон болон Умард Солонгос хоёр дахь өдрөө хэлэлцэж байна.

Өнөө өглөөний 9:30 цагт Пхеньяны төв дэх Умард Солонгосын мөрдөн шалгах тусгай хорооны байранд Японы ГХЯ-ны Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын асуудал хариуцсан газрын тэргүүн Жүничич Ихара тэргүүтэй албаны хүмүүс очсон байна.

1970-1980-аад онд улсынхаа тагнуулчдад япон хэл, ёс заншил заалгахын тулд Японы 13 иргэнийг хулгайлснаа Умард Солонгос хүлээн зөвшөөрсөн юм. Тэдний тав нь 2002 онд Япон руу буцаж очсон бол, үлдсэн наймыг нь нас барсан гэж Пхеньян мэдэгдсэн.

Гэхдээ Япон үүнд итгэхгүй байгаа төдийгүй илүү олон хүнийг хулгайлсан гэж үзэж байгаа билээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.