05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ЯПОН, УМАРД СОЛОНГОС ХУЛГАЙЛАГДСАН ИРГЭДИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ БАЙНА

Япон болон Умард Солонгосын албаны хүмүүс сүүлийн арван жилд анх удаа хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар Пхеньянд хэлэлцээ хийж эхэллээ.

Хэлэлцээ Умард Солонгосын мөрдөн шалгах тусгай хорооны баазад өнөө өглөө эхэлсэн байна. Тус хорооны тэргүүн Со Тэ Ха Японы төлөөлөгчдийн тэргүүн Жүничи Ихаратай мэндэлж, гар барьжээ.

Ихара нь Японы ГХЯ-ны Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын асуудал хариуцсан товчооны тэргүүн бөгөөд 12 гишүүн бүхий төлөөлөгчдийн багийг тэргүүлж байгаа юм.

Харин Умард Солонгос Со тэргүүтэй албаны найман хүнээ хэлэлцээнд илгээжээ.

Хэлэлцээ маргааш дуусах аж.

1970-1980-аад онд улсынхаа тагнуулчдад япон хэл, ёс заншил заалгахын тулд Японы 13 иргэнийг хулгайлснаа Умард Солонгос хүлээн зөвшөөрсөн юм. Тэдний тав нь 2002 онд Япон руу буцаж очсон бол, үлдсэн наймыг нь нас барсан гэж Пхеньян мэдэгдсэн.

Гэхдээ Япон үүнд итгэхгүй байгаа төдийгүй илүү олон хүнийг хулгайлсан гэж үзэж байгаа билээ.

Үүний улмаас Япон болон Умард Солонгос зарим талаараа албан ёсны харилцаагүй байгаа юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.