03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Япон хүн

Японд ирээд 4 жилийн нvvр vзэж байна. Энэ хугацаанд олон ч зvйл тохиолдож, vзэж харж, сурч мэдэж авлаа. Амьдарч хоолыг нь хороож байгаагийн хувьд япон улсыг муулахгvй ээ. Мэдээж эхэндээ бэрхшээлvvд тулгардаг л байлаа. Одоо бол aжилдаа ч дасаад ер нь бол дажгvй шvv. Нэг vеэ бодвол ч япон хvмvvстэй ч харьцаж сураад байна. Олон хvн сайтай муутай. Надад таалагддаг чанар ч бий, таалагддаггvй чанар ч бий.

Таалагддаг зvйлс

  • Их ажилсаг. Хийх ажилгvй байсан ч хар vvрээр босчихсон хоггvй цементээ шvvрдээд л зогсож байдаг юм. Манайхан тэгж ажилладаг бол ч єдийд хєгжихийн дээдээр хєгжчихсєн байгаа биз. Би ч єєрєє залхуу дєє. Ялангуяa гэрийн ажил гэхээс л vстэй толгой арзайгаад байдаг юм. Гэхдээ энэ зангаа засах гэж мэрийж байгаа шvv.
  • Ном их уншдаг. Байнга нэг ном євєртєлж явдаг. Тэгээд л жаахан л сиймхий гарвал тэрнийгээ уншиж байдаг. Хааяa ч номын цагаан солио тусчихдаггvй юм байх даа гэж бодогдохоор.

  • Манай тvvхийг надаас илvv мэддэг япон хvн ч байх жишээтэй. Би ч ном унших дуртай. Бага байхын л уран зохиолын ном уншдаг байсан юм. Харин тvvхийн ном унших нэг их сонирхолтой байгаагvй л дээ. Одооноос харин япон хvмvvст муугаа vзvvлэхгvй шvv гээд тvvх сонирхож эхлэх гээд байгаа гэсэн. Хараахан эхлээгvй...
  • Багаар ажиллах чадвартай. Монголын талаар нэлээд дэлгэрэнгvй мэддэг танил япон маань монгол дахь ажлын заруудад байдаг "Багаар ажиллах чадвартай" гэсэн шалгуурыг гайхаад байсан. Энэ чинь японд мэдээжийн зvйл. Хэрэв тухайн хvн багаар ажиллах чавдаргvй бол хаана ч ажилд орж чадахгvй ш дээ гэж байсан юм. Миний хувьд япончуудтай ажиллаaд сураад байгаа. Заримдаа ойлголцохгvй зvйл гарна шvv. Учрыг нь олж байгаамаа хєєрхий.
  • Харилцааны соёл сайтай. Тонголзоод л, уучлаарай гээд л байна шvv дээ. Эхэндээ дасч єгєхгvй л байсан юмдаг. Дэлгvvрт ороход худалдагч нар нь тонголзоод л, тавтай морил гэж орилоод л... Энэ бол наад захын жишээ. Гэтэл манай монголд бол худалдагч нартаа загнуулаад, цэхэлзvvлээд л, мєнгєгvйгээрээ дуудуулаад л...
  • Хувийн ухамсар сайтай. Мэдээж ухамсар муутай хvн байж л байдaг даа . Тухайн хvний мэдлэг боловсрол, хvмvvжлээс шалтгаалах зvйл...
  • Ажилдаа чин сэтгэлээсээ хандана. Захирал нь энгийн ажилтныхаа хийдэг ажлыг хийж л явдаг. Манайд бол захирал, дарга, босс гэвэл бvгд л бvдvvн, хєдєлж ядсан байдаг даа. Энд бол дарга нар туранхай. Хогоо шvvрдээд л явж байх жишээтэй. Ажилтан нь алдаа гаргахад дарга нь хамт хариуцлага хvлээнэ. Харин монголд бол дарга нар буруугvй, бvх хариуцлагыг хєєрхий муу бор ажилтан нь хvлээнэ...
  • Хvvхvvд нь ганган. Гэхдээ манай хvvхнvvдийн унаж vхээд байдаг алтыг хэр барагтаа хэрэглэхгvй. Єєртєє таарсан гоёл хэрэглээд л явж байдаг. Хэн ч тvvнийг алт зvvгээгvй байна гэж хэлэхгvй. Гэтэл манай хvvхнvvд цалин нь хаанаа ч хvрэхгvй байж чих, гараараа дvvрэн алт зvvсэн байдаг даа...
  • Амралтын єдрvvдийг єєртєє амрахад зoриyлж чаддаг. Гэр бvлээрээ хаа нэгтээ зугаалах, спорт зааланд очих, номын сан орох гээд л.
  • Залуучуудаасаa илvv эмээ євєє нар нь нээлттэй. Тусархаг хvмvvс ч их бий.
  • Аливаа юмыг зохион байгуулалт сайтай зохиож чаддаг. Хvн бvр єєрийн vvргээ ухамсарладаг.
  •  Таалагддаггvй зvйлс

  • Эрчvvд нь нэлээд хvvхэмсэг. (no comment гэсэн)
  • Юманд хаяа хэтэрхий "vрvсай" ханддаг. Хэт нарийн ширийн юм шаардаад байдаг юм. Ялангуя манайхны єє яaхав тэгж байгаад болчихно гэсэн юмыг дахин дахин нуршаад, асуугаад байдаг талтай. Эхэндээ лайтай санагддаг байсан бол одоо дасах шинжтэй.
  • Ямар нэг vдэшлэг, идэж уух юм зохиовол дандаа 1 дэх єдєр гээд л ажлын єдєр зохиохыг нь яaна. Монголд бол сайхан ажлаа пялж болно доо. Энд бол тийм юм байхгvй. Бvр тасартлаа уусан хvн єглєє нь ажилдаа яг цагтаа гозойж л байна. Шартсан vед vнэн лайтай.
  • Таргалахаас vнэн айна. Ямааны 3 байж л тарганаа гайхаад байна гээч. Би хажууд нь бол торх болчихож байгаа юм даа. Сvvлийн vед тэд нарыг дуурайгаад турах юмсан гэсэн євчтэй болоод байгаа. Овоо амттан шимттэн идэхгvй байгаа хэрнээ л таргалаад байх янзтай шvv энэ японд. Гэм нь "чоко"-ноос бол vнэн амиа тавьчихаад байх юм. Хvмvvсээ "чоко"-ноос гарах арга зам байвал хэлж єгєєрэй.
  • Хvvхнvvдийх нь алхаа ерєєсєє таалагддаггvй юм. Хєлєє албаар дотогш нь майга гишгэж алхаж явна гээч. Майга хєл нь улам майга болчихдог юм.
  • Залуухан эрчvvд нь хvvхэн шиг. Хvvхнvvд нь майга алхаж байхад зарим залуучууд бол яг мodel алхаж байгаа юм шиг л алхана.
  • Залуучуудтай нь тэр болгон найзууд болох хэцvv. Нэг л их мєрєє хєєсєн улсууд. Энд бол гадныхан л хоорондоо дажгvй найзууд болдог. Япон залуучууд, хvvхнvvд англи хэлтэй хvмvvс, англиар ярьдаг орнуудын хvмvvсийн араас бол гvйгээд байна шvv дээ.
  • Зарим хvvхнvvд нь ёолкны мод шиг хувцаслана. Алхаж чадахгvй байж нээх єндєр єсгийтэй юм ємсчихєєд нээх сонин євдгєє нугалж алхана.

Нэг их дотносоод биш энгийн харьцаад явахад нэг иймэрхvv. Бvр дотносоод, гэр бvл болоод ирэхээр бас єєр ааш араншин илэрч болох юм.

Эх сурвалж: http://saruul-uhaan.blogspot.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.