05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Монголын боксын түүхэн дэх шинэ хуудас

5 сарын 30-нд Токио хотын Эдогава дүүргийн спорт төвд " Хүүхдүүдэд ирээдүйн мөрөөдөл бэлэглэе!" сэдэвт өдөрлөгийн ажиллагаа боллоо. Энэ ажиллагааны хүрээнд олон орны урлагийн бүтээлийг толилуулснаас гадна мэргэжлийн боксын тулаанууд болов. Японы алдарт ах дүү гурвын отгон болох Камеда Томоки оролцсон бөгөөд манай улсаас анх удаагаа мэргэжлийн эмэгтэй боксчин рингэн дээр гарж хүч чадлаа сорилоо. Сонирхогчдын олон улсын тэмцээнээс олон удаа медаль хүртэж явсан М.Цэрэнчимэг Японы нэрт тамирчин Тэнкү Цубасатай үзэлцэхээр гарж иржээ.

Мэргэжлийн боксын анхны тоглолтдоо хашир туршлагатай дэлхийн аварга болж байсан хүнтэй таарна гэдэг нэг талаар хэцүү ч нөгөө талаар ялбал нэр хүндийн хэрэг юм. Тэнкү Цубаса JWBC холбооны дэлхийн аварга болж явсан тамирчин бөгөөд энэ холбоо нь Японы мэргэжлийн холбооноос хүлээн зөвшөөрөгдөөгүй байж. Харин Японы мэргэжлийн холбоонд шилжиж ирээд Тэнкү 4 тоглон 4 ялаад байгаа. Чансаагаараа Азид нэгт, дэлхийд 4-т бичигдэж байгаа Тэнкүд М.Цэрэнчимэг хэр өрсөлдөөн үзүүлж чадах бол гэж мэргэжилтнүүд сонирхож байлаа.

Эхний үед Тэнкү өрсөлдөгчөө судлан хамгаалж тоглосон бол манай тамирчин урт чацаа ашиглан угсруулан цохисоор дуусгав. 2-р үе эхлэнгуут Тэнкү судалгаагаа дууссан болтой довтолж эхлэв. Ойрын зайнд тулж орон дайрах Тэнкүг тогтоож чадалгүй М.Цэрэнчимэг ухарж эхэлллээ. 3-р үед оноогоор ялагдаж байгаагаа мэдсэн манай тамирчин довтлон оновчтой цохилт олныг хийсэн боловч яг нэг сайхан хүчтэй цохилт хийж чадаагүй тул унагааж чадсангүй. Тун удалгүй Тэнкүгийн сөрөг довтолгоо эхэлж , М.Цэрэнчимэгийг рингэнд шахан баруун гарын цохилт орлоо. Хачирхалтай нь тийм их хүчтэй цохилт биш байсан боловч шүүгч тоглолтыг зогсоож, Тэнкүд ялалт өглөө.

cheche2Мэргэжлийн боксын анхныхаа тулаанаа ийнхүү харамсалтайгаар дуусгасан М.Цэрэнчимэгтэй тэмцээний дараа уулзаж ярилцлаа.

- Мэргэжлийн боксоор анх удаагаа тоглолоо. Дүрэм журам гээд самгардах зүйл их байв уу?
- Өөр юм их байлаа. Эхний үед нилээд сандарж байсан ч удалгүй дассан. Сонирхогчын бокс тоглох хугацаанаас эхлээд тактик хүртэл өөр байдаг. Сонирхогчид унагааж хүнд цохилтоор ялах тактик бараг байдаггүй. Оноо түүж авах тактиктай байдаг.

- Шүүгч арай эрт тоглолтыг зогсоочих шиг санагдсан. Энэ талаар юу гэж бодож байна?
- Би тэгтлээ хүнд цохилт аваагүй байсан. Ер нь би 3-р үеэс ажиллаж эхэлдэг. Шүүгч зогсооход тун их харамсалтай санагдаж байлаа.

- Сайн өрсөлдөгчтэй таарсан байсан.
- Уг нь тоглож болохоор л тамирчин байсан. Дахин тоглoж туршлага суугаад ирэхээрээ амжилт гаргах болно гэж итгэж байгаа.

- Танд амжилт хүсэн ерөөе.

М.Сугар-Эрдэнэ Токиогоос

Эх сурвалж: Даяармонгол


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.