04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Шvvгч С.Чинбат Токиогийн цагдаад хvргэгджээ

Япон улсын нийслэл хотод нэг сарын ємнє болсон Чєлєєт бєхийн эмэгтэйчvvдийн аварга шалгаруулах тэмцээнд манай орноос оролцсон олон улсын хэмжээний шvvгч хулгай хийжээ. Чєлєєт бєхийн тэмцээний vеэр шvvгч С.Чинбат цэнгэлдэх хvрээлэн дэх спортын барааны дэлгvvрээс биеийн тамирын хувцас хулгайлж байгаад vйлдэл дээрээ баригдаж Токио хотын цагдаагийн газарт хvргэгдсэн байна. С.Чинбатын цvнхнээс "Асэкс" пvvсийн хvрэм, биеийн тамирын хувцас болон бусад хэрэглэл гарсныг Японы цагдаагийнхан бvртгэжээ. Монголын шvvгч хулгай хийснээ хvлээснийг Токио дахь эх сурвалж нотоллоо.

Чєлєєт бєхийн олон улсын хэмжээний нэгдvгээр зэргийн шvvгч С.Чинбат Токиогийн цэнгэлдэх хvрээлэн дэх дэлгvvрээс хулгай хийсэн явдлын талаар Японы Чєлєєт бєхийн холбооноос Монгол Улсын Чєлєєт бєхийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга А.Басхvvд захидал ирсэн байна. Захидалд "...хулгай хийх зэрэг муу зуршилгvй шvvгч ирvvлж байх"-ыг хичээнгvйлэн хvссэн аж. Гэмт vйлдлийн улмаас цагдаад баривчлагдсан Монголын шvvгчийг яагаад суллан явуулснаа ч захидалд тайлбарласан байна. Дэлхийн Чєлєєт бєхийн холбооны Зєвлєх шvvгч А.Басхvvтэй хамтран ажилласан олон жилийн найрсаг харилцааг хvндэтгэж С.Чинбатыг єршєєжээ. Токиод єнгєрсєн сарын 11-13-нд болсон чєлєєт бєхийн эмэгтэйчvvдийн аварга шалгаруулах тэмцээнд 41 орны 135 хvчтэн оролцсон. Монгол Улсын тамирчин О.Насанбуян 67 кг-ийн жинд хvрэл медаль хvртсэн билээ.

Б.Энхээ

Эх сурвалж: Зууны Мэдээ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.