04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Хакухо М.Даваажаргалын эхнэр амаржиж, тэд хүүтэй боллоо

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал өчигдөр хүүтэй болжээ. Түүний эхнэр есдүгээр сарын 2-ны өглөө 06.00 цагийн үед амаржиж, 3 кг 60 гр хүү төрүүлсэн байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 10-нд түүний эхнэр Саёко амаржиж, хосууд Юнрэнцоо Амиу хэмээх охинтой болж байсан бол ийнхүү жил гаруйн дараа тэд хоёр хүүхдийн аав, ээж боллоо. Өмнө нь охиноо төрж байхад ёкозуна цол хүртэж, давхар баяр тохиож байсан Хакуход энэ удаа ч бас давхар баяр тохиожээ. Учир нь ёкозуна Хакухо хэдхэн хоногийн өмнө НҮБ-аас олгодог “ЮНЕСКО-гийн аварга” хэмээх нэгэн эрхэм шагналын эзэн болсон байна. Хакухо энэ шагналыг хүртэж буй дэлхийн арав дахь, Азийн анхдагч хүн болжээ. Сонирхуулахад, спортын өндөр амжилт гаргасан хүмүүст олгодог энэхүү шагналыг өмнө нь алдарт хөлбөмбөгчин Пеле, хоккейчин Вячеслав Фетисов, нэрт жүдоч Дэвид Дуйе, “Формула-1”-ийн алдарт нисгэгч Михайль Шумахер, теннисчин Жюстин Энен, ах дүү боксчид болох Виталий Кличко, Владимир Кличко нарын алдартнууд хүртэж байжээ. Шагналыг ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Коитиро Мацуура гардуулсан байна. Саяхан эх орондоо ирж, “Монгол башё”-д зодоглоод буцсан Хакухо М.Даваажаргал хүүтэй болсныхоо дараа сэтгүүлчдийн “Та хүүгээ сумоч болгох уу?” гэсэн асуултад “Мэдээж, тэгэлгүй яахав” хэмээн хариулсан байна.
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.