04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Япон ажилгүй болсон гадаадын иргэдийг эх оронд нь буцаах үүднээс мөнгө төлж эхэллээ.

Япон ажилгүй болсон гадаадын иргэдэд онгоцны билет авах $3000 -ыг өгж эхэлжээ.
Энэхүү үйл ажиллагаа нь лхагва гаригаас эхэлсэн ба ерөнхийдөө 3 зорилго агуулсан юм байна. Юуны өмнө ажилчидыг гэртээ харихад нь туслах, хөдөлмөрийн зах зээл дээрх дарамтыг арилгах, ажилгүйдлийн түвшинг бууруулах гэсэн зорилгын үндсэндээр хийгдэж байгаа хэрэг юм.
Энэ арга хэмжээ бол нийтэд тулгараад байгаа асуудалд хариу үйлдэл хийж байгаа хэрэг юм хэмээн Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны сайд Hiroshi Yamashita хэлсэн байна. Японд ажилгүйдлийн түвшин одоогоор 4.4%тай байгаа юм байна.


Буцаж буй хүн 300,000 ен авах ба мөн гэр бүлийн гишүүд бүр нэмэлт 200,000 ен буюу $2000 авах юм байна. Гэхдээ тухайн мөнгийг авах хүмүүс нэг их байхгүй болов уу гэсэн таамаглал гарч байгаа нь Японоос энэ хөтөлбөрийн дагуу гарсан хүмүүс эргэж тухайн төрлийн визээр орж ирэх боломжгүй гэсэн заалттай холбоотой байх.
Японы цагаачлалын хуулиар бол энэ нь тэдгээр хүмүүс дахин ажиллах журмаар ирж болохгүй гэсэн байдаг юм байна.
1990 оны эхээр Япончууд цагаачлалын хуулиа сул болгож байсан нь Японы үе удам бүхий Өмнөд Америкдах гадаадын иргэдэд Японд ирэх боломжийг олгох зорилготой байсан юм байна. Үүгээрээ тэд хөдөлмөрийн хүчний гачигдалтай байдал буюу аюултай, бохир гэсэн ажлуудыг хийх хүмүүсийг олж байсан байна. 
Тэдгээр хүмүүсийг Япончууд  Nikkei  хэмээн нэрлэдэг ба гарал угсааныхаа тусламжтайгаар тэд тусгай виз авч байсан байна.
Бразилчууд бол Японд байдаг гадаад иргэдийн ихэнх хувийг эзэлдэг ба 2007 онд нийт 310,000 Бразилчууд байсан байна.
Гэхдээ Японд байгаа гадаад иргэд Япондах ажилгүйдлийн түвшинг ихэнхдээ бүрдүүлдэг бөгөөд их хэмжээний хөнгөлөлтийг бас эзэлдэг юм байна.
Гэсэн хэдий ч тэд заримдаа ялгаварлан гадуурхах байдлын золиос болох тохиолдол нилээд гардаг байна.
10 сард ажилтай байсан 192,000 гаруй ажилчид 6 сард гэхэд ажлаа алдаж магадгүй гэсэн айдас одоо Японы засгийн газарт бий болоод байгаа ба энэ тоо цаашдаа мөн нэмэгдэх хандлагатай байна.
Гэвч хүмүүс тэрхүү мөнгийг авах сонирхол бага байгаа бололтой. Мөн аль хэдийн Өмнөд Америкын олон тооны ажилчид өөсрдийн оронруугаа буцсан байгаа гэнэ. Магадгүй хүмүүс буцах зардлаа өөрсдөө гаргаж, байдал дээрдсэн хойно эргэн ирэх сонголтыг сонгох байх .
http://www.msnbc.msn.com/id/30000328/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.