05 сарын 12, Ням
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Ирэх гурван жилд Японд 1000 оюутан сургана

Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр, Япон Улсын Ерєнхий сайд Т.Асо нар Ерєнхий сайдын єргєєнд хэлэлцээ хийлээ. Ерєнхий сайд ноён Асо таны урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд Япон Улстай харилцаагаа хєгжvvлэх нь манай гадаад бодлогын тэргvvлэх чиглэлийн нэг бєгєєд гурав дахь хєршийн хувьд хамтын ажиллагаандаа улстєрийн ихээхэн ач холбогдол єгдєг гэж Ерєнхий сайд С.Баяр тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газар Япон Улстай єндєр, дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, улстєрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, харилцан ойлголцлыг гvнзгийрvvлэхийн тєлєє байна. 2007 онд "Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн Vндсэн хєтєлбєр" байгуулсан нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал алхам болсон билээ.

Японы зээл, тусламж Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гvнзгийрvvлэхэд тєдийгvй, орчин vеийн хєгжлийн суурийг тавихад шийдвэрлэх vvрэг гvйцэтгэснийг манай ард тvмэн єндєр vнэлдэг. Єнєєгийн санхvv, эдийн засгийн хямралыг даван туулахад Япон Улсын Засгийн газар ОУВС-гийн хєтєлбєрийн хvрээнд 50 сая ам.долларын зээл, 60 сая ам.долларын буцалтгvй тусламж олгохоор шийдвэрлэсэнд талархаж байна гэв. Айлчлалын vеэр талууд хоёр улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд ураны нєєцийг ашиглах, хєрєнгє оруулалтын таатай орчинг бvрдvvлэх, боловсон хvчин бэлтгэх зэрэг асуудлыг тусгасан "Цємийн эрчим хvч, ураны салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг"-т гарын vсэг зурав. Талууд цаашид тус салбарын хамтын ажиллагаа vр ашигтай хєгжинє гэдэгт итгэж буйгаа тэмдэглэв.

Vvнтэй холбогдуулан монголын тал ураны нєєцєє ашиглахдаа Японтой хамтран ажиллах, японы компаниудыг идэвхтэй оролцуулах хvсэлтэй буйгаа илэрхийлэв. Мєн талууд хоёр орны улстєр, эдийн засаг, соёл зэрэг бvхий л салбарын хvн солилцоог єргєжvvлэх зорилгоор идэвхтэй ажиллахаар тохиролцжээ. Энэ хvрээнд японы тал ирэх гурван жилд Монголоос 1000 орчим залуусыг Япон улсад айлчлуулах санал гаргасныг монголын тал талархан хvлээн авав. Талууд хоёр орны иргэд хоорондын харилцаа цаашид идэвхтэй хєгжихийг хvсч байгаагаа илэрхийлж, энэ зорилгоор монголын тал ойрын ирээдvйд Япон Улсын иргэдийг Монгол Улсад визгvй зорчих нєхцєлийг бvрдvvлэх чиглэлээр шамдан ажиллахаа илэрхийлэв. Японы тал vvнийг таатайгаар хvлээн авч, єєрийн зvгээс визтэй холбоотой арга хэмжээнvvдийг зvй зохистой хэлбэрээр хэрэгжvvлэхээ илэрхийлсэн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.