05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

МАРЗАН МЭДЭЭ

Кабукид эмэгтэй хүн тоглохыг хатуу хориглож, Такаразукад эрэгтэй хүн яасан ч оруулахгүй гээд л урлагийн тайзан дээр хүртэл эр эмээрээ хуваагдаад хоорондоо үзэлцчихдэг япончууд бас сонин ард түмэн.

400 гаран жилийн түүхтэй Кабуки театрт уул нь анх дандаа эмэгтэй жүжигчид байсан гэдэг. Тухайн үед эзэн хаан хүртэл Кабуки театрыг таалж, ордондоо авчирч тоглуулж байсан гэж байгаа. Гэтэл яах вэ дээ, эрчүүдээс дандаа асуудал үүсч байдаг хойно.

Кабуки нэрд гараад, үзэх хүн олшроодохсон чинь үзэгчид дотроос Кабукигийн жүжигчидэд бундантаж,тэднийг татаж чангаах нь ч дийлдэхээ байж. Жүжигчин хүүхнүүд ч гэсэндээ яаж зүгээр байх вэ, боломжийг ашиглаад биеэ үнэлчихэж. Тэгээд л хөөрхий хүүхнүүд театрын тайз бузарласан хэрэгт унаж, Кабукигийн тайзнаа гарах эрхээ хасуулж, дан ганц эрчүүд тайзыг эзэгнэн, турьхан царайлаг шингэн хоолойтой эрчүүд нь эмэгтэй хүний дүрд тоглодог болсоор өдий хүрч.

Кабукитай хамгийн их барьцдаг театр бол Такаразука, 100 хүрэхгүй жилийн түүхтэй. Нэг ч эрэгтэй жүжигчин байхгүй. Бусдаасаа биерхүү, эршүүд, баргил хоолойтой хүүхнүүд эрчүүдийн дүрд тоглодог. Энэ театрын жүжигчид дотроос японы парламентын гишүүн болсон хүмүүс ч бий. Тэд эмэгтэй хүн японы ерөнхий сайд болсон цагт эр хүйстнийг Такаразукагийн гишүүн болохыг зөвшөөрөх эсэхээ бодож үзнэ гэж ярьдаг хүмүүс. Түүгээр ч барахгүй тэд нар Такаразукаг татвараас чөлөөлөхийг шаарддаг.

Учир нь японд Кабуки, Ноу (Noh)зэрэг уламжлалт урлагийнхан бүгд татвараас чөлөөлөгддөг хуультай. Уул шугамандаа Такаразука Францаас орж ирсэн урлаг юм шиг байгаа юм, Америкийн Бродвэй Мюзикл маягын. Гэтэл парламентын гишүүн болсон Такаразукагийн жүжигчид "ганцхан японд л хүүхнүүд дангаараа ингэж тоглодог, Такаразука бол яах аргагүй японы уламжлалт урлаг мөн" гээл татвараас чөлөөлөгдчих санаатай их зүтгэж байгаа. . . одоо харин татвараасаа чөлөөлөгдөж чадсан уу, үгүй юу мэдэхгүй байна.
Жич: Такаразука үнэхээр овоо хэдэн хүүхдээс цөөхөн хэдийг шалгаруулж авдаг юм байна. Сургууль нь их гоё шүү дээ,  яг театрынхаа хажууд, Хёого мужийн Такаразука хотод байдаг.
Гадаадын иргэн элсүүлдэггүй. Маш их хатуу, чанд сахилга баттай, өглөө 7.00 цагаас 23.00 цаг хүртэл хичээл ном, давтлага, сургуулилт, тоглолт, дотуур байр, сургуулийн цэвэрлэгээ гээд л оюутнууд нь ёстой асар ачаалалтай байдаг юм байна. Арга ч үгүй л  байхдаа дуулах, бүжиглэх, жүжиглэх, биеэ авч явахаас эхлээд төгөлдөр хуур, ятга, шанз гээд өчнөөн хөгжим тоглохыг зааж сургана, дээрээс нь ерөнхий эрдмийн нөгөө тоо, япон хэл, англи хэлний хичээлүүд ордог л байж таарах байлгүй.

Марзан мэдээг: Нэрээ нууцлагч илгээв.

Takarazuka : Такаразука

{youtube}QXOpvu5nRjo{/youtube}

Kabuki / Noh Theatre: Кабуки театр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.