04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Марзан мэдээ: Колонелын хараал хүрсэн нь

1985 онд японы бэйсболын HANSHIN Tigers баг CENTRAL LEAGUE-т түрүүлж, бас бүх японы аварга болсон юм. Тэр үед нь хөөрсөн хөгжөөн дэмжигчид нь KFC-гийн үүдэнд байдаг симбол болох colonel(Колонел)-ы барималыг нь (энэ баримал нь тэр үед HANSHIN Tigers-т тоглож байсан нэгэн тамирчинтай төстэй болохоор) гар дээрээ өргөн шидэж байгаад гол руу алдчихсан гэнэ. Тэрнээс хойш HANSHIN Tigers баг 18 жилийн турш CENTRAL LEAGUE-т түрүүлж чадаагүй бөгөөд Колонелын хараал хүрсэн гэцгээх болжээ. 2003 онд CENTRAL LEAGUE-т түрүүлэхэд нь хараал нь арилсан гэж үздэг хүмүүс байдаг боловч бүх японы аварга 1985 оноос хойш одоог болтол болоогүй тул Колонелын хараал үргэлжилсээр байгаа гэж үздэг хүмүүс ч цөөнгүй байдаг гэнэ.

Гэтэл 2009 оны 3 сарын 10-нд голын ёроолд дэлбэрээгүй бөмбөг бий эсэхийг шалгаж байсан шумбагч 24 жилийн өмнө гол руу шидэгдсэн Колонелын барималын биеийн дээд хэсгийг олов.

barimalМаргааш нь өглөөнөөс хойш нарийвчилсан хайлт хийж биеийн доод хэсгийг ч гэсэн олсон байна. Үүнд HANSHIN Tigers багийн хөгжөөн дэмжигчид баярлаж байгаа бөгөөд Колонелын хараал тайлагдаж, энэ жил манай баг бүх японы аварга болох байх гэцгээж байна.

Марзан мэдээг: Г.Лхагвадорж 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.