04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Японд цусны бүлэг хамгийн чухал зүйл болоод байна

Японд ажилд авах асуултын дараагаар заавал таны цусны бүлэг хэд вэ хэмээн асуудаг заншил тогтсон байна. Учир нь таны цусны бүлэг таны хэн болохыг цаашилвал энэ ажилд тохирох хүн мөн үү гэдгийг чинь хэлээд өгдөг хэмээн Япончууд үздэг гэнэ. Цусны бүлгийн талаар бичсэн ном /Bungeisha/ энэ жил Японы хамгийн сайн борлуулалттай 10 номны жагсаалтанд орсон бөгөөд уг ном 5 сая хувь хэвлэгдэн борлогдсон байна.
Энэхүү номын ерөнхий редактор Taku Kabeya (зураг дээр цуврал номнуудтайгаа) -хүн өөрийнхөө цусны бүлгийн тайлбарыг уншаад л тиймээ энэ бол яг би байна гэмээр л тайлбарласан ном болсон гэжээ.
Жишээ нь А бүлгийн цустай хүмүүс юмыг төгс төгөлдөр хийх сонирхолтой боловч их санаа зовомтгой байдаг бол Б- бүлгийн цустай хүмүүс нь сэргэлэн гэхдээ хувиа хичээсэн хүмүүс байдаг.

О бүлгийн цустай хүмүүс сониуч саваагүй, өгөөмөр боловч зөрүүд харин АБ-бүлгийн цустангууд бол урлагийн мэдрэмжтэй, нууцлаг тааварлахад бэрх хүмүүс байдаг байна.
Японы ерөнхий сайд Tara Aso-гэхэд л цусны бүлгийг чухал авч үздэг бөгөөд албан хаагчдынх нь цусны бүлгийг харуулсан анкетыг web дээр ил байрлуулдаг байна. Түүний цусны бүлэг -А юм байна. Харин түүний өрсөлдөгч лидер Ichiro Ozawa-н цусны бүлэг B ажээ.

blood-type-chartОдоо Токиогийн томоохон супермаркетад цусны бүлэг компьютерийн тоглоом /Nintendo DS/ болон эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл зэрэгт чухал байр суурийг эзлэн худалдаалагдаж байна. Телевизийн цуврал нэвтрүүлэгт нь хүртэл цусны бүлгээр нь нөхрөө сонгодог шоу хүртэл гарч байх жишээтэй. Үүгээр ч зогсохгүй зуучлалын агентлагуудад хүртэл үүнийг өргөнөөр хэрэглэдэг бөгөөд зарим компаниуд цусны бүлгээс нь шалтгаалж уг ажилд тохирох эсэхийг нь шийддэг байна.

Зарим хүүхдийн цэцэрлэгт хүүхдүүдийг цусны бүлгээр нь хувааж, Олимпод алтан медаль авсан эмэгтэй софтболлын баг ч энэ онолын дагуу багаа бүрдүүлж оролцсон гэнэ.
Үүгээр ч үл барам Японд бүр Bura-hara буюу цусны бүлгээр дарамтлах, ялгаварлан гадуурхах гэсэн нэр томъёо байдаг ажээ. "Компанийн удирдлагууд ажилд орохыг хүссэн хүмүүсээс цусны бүлгийг нь асуух болсон нь цусны бүлгээр ялгаварлан гадуурхах гэсэн нэр томъёог үүсгэж байна. Энэ ном хүмүүсийн тэрхүү үзлийг бага ч болов өөрчлөх зорилготой бичигдсэн гэжээ.

http://news.yahoo.com/s/ap/20090201/ap_on_he_me/as_japan_in_the_blood

http://www.gulfnews.com/world/Japan/10281476.html

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.