04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Японы хаан нь улс төрийн амьдралд оролцдоггүй

Япон улс нь Үндсэн хуульт Парламентын Хаант засаглалтай орон хэмээн төрийн байгууламжийн тогтолцоогоо тодорхойлжээ. Өнөөдөр Хаан нь улс төрийн амьдрал оролцолгүй, уламжлалт ёс жаяг соёлынхоо их өвийг хадгалан үлджээ. 1947 оны Үндсэн хуулийг бүх нийтээрээ даган мөрдсөөр байна.  Сонгодог Парламентын төгс шийдэл болсон 2 тэнхимтэй Парламент нь хууль тогтоох дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг.
Хаан нь чөлөөт ардчилсан Японы ард түмний эрхийн хийгээд Үндэстний болон улсын билэг тэмдэг юм. Японы Эзэн хааны гэр бүлийн тэргүүн нь үе залгамжлан “Хаан” суудлыг эзэмшдэг. Одоогийн Эзэн хаан Асихито 1989 оноос хойш хааны эрх мэдлийг хэргжүүлж байна.


 Япон улсын хууль эрхзүйн орчинд заасны дагуу Парламентын санаачлагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтүүд оруулдаг. Үүний тулд Парламентын 2 тэнхмийн нийт гишүүдийн 2/3 санал авсан байх ёстой, үүний дараа бүх ард түмний хэлэлцүүлэг явагдаж хүн амын дийлэнхи хэсгийн дэмжлэг авсан үед л хүчин төгөлдөр болдог байна. Энэ зарчмаар, Япон улсын Парламентаас 1947 оны 5 сарын 3-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх Үндсэн хуулийг батлан гаргажээ.
Улсын эрх барих хууль тогтоох дээд байгууллага - Парламент нь Төлөөлөгчдийн (доод) тэнхим ба Зөвлөхүүдийн (дээд) тэнхимээс бүрддэг. Төлөөлөгчдийн тэнхим 480 төлөөлөгчдөөс бүрдэнэ. Тэдний 300 нь нэг мандаттай дүүргээс, 180 нь – сонгуулийн 11 тойрогт адил тооны төлөөллийн тогтолцоогоор улс төрийн намуудаас сонгогдоно. 2005 оны 9-р сарын 11-нд явагдсан сонгуулиар Парламентын 480 суудлаас 296-ыг Либераль Демократчууд эзэлжээ. Төлөөлөгчдийн тэнхмийн гишүүдийн эрх мэдлийн хугацаа 4 жил байдаг ч Төлөөлөгчдийн тэнхим тараагдах тохиодолд тэдний бүрэн эрхийн хугацаа богиносож болно. Жишээ нь, үл итгэх санал илэрхийлэх явдлын үр дүнд Засгийн газар Парламентын шинэ сонгууль явуулах шаардлагатай гэж үзвэл энэ тухай зарлан мэдэгддэг. Үүний дараа 40 хоногийн дотор дахин сонгууль явуулна.

Харин Парламентын Зөвлөх тэнхим 252 гишүүнтэй. Зөвлөхүүд 30-аас дээш настай байна. Тэд 6  жилийн хугацаагаар сонгогдоно. Тэдний 98-нь Ерөнхий сайдын тэргүүлж буй намаас сонгогддог.
 Парламент гишүүдээсээ Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдыг томилж, түүний бүрэлдэхүүнд ажиллах Засгийн газрын гишүүдийн тоог баталдаг. Гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэх тус Засгийн газар нь Үндэсний бодлого хэрэгжүүлэх, Үндсэн хууль болон хууль тогтоомжийг амьдралд нэвтрүүлэх, гадаад бодлого тодорхойлох ажлыг хариуцаж гүйцэтгэдэг. Ерөнхий сайдаар тэргүүлсэн сайд нарын зөвлөлийн бүрэлдэхүүнд Зөвлөлийн дарга буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх дарга, мөн бүх хууль тогтоомжийг хэлэлцэх эрх бүхий Хуулийн байгууллагын тэргүүн багтана. Бараг тогтмол улс төрчдөөс бүрдэж, парламентад сонгогдсон зөвлөлийн гишүүд Яам тамгын газар болон Мэргэжлийн Удирдах газруудыг (тухайлбал, Үндэсний Аюулгүй байдлын удирдах газар)-ыг тэргүүлнэ. Яам болон удирдах байгууллагуудад тусгай сонгон шалгаруулах шалгалтын үр дүнд томилогдсон албан хаагч нар ажилладаг ажээ. 

Өнөөдөр Япон улсын Ерөнхий сайдаар Синдзо Абэ 2006 оны 9-р сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Тэрээр Японы төр засгийн тэргүүн, улс төрийн лидер гэр бүлээс гаралтай, Японы Либераль Демократ Намын лидер юм.
Япон улс засаг захиргаа- нутаг дэвсгэрийн хувьд 47 нэгжид хуваагдана. Японд орон нутгийн өөрөө удирдах тогтолцоо өндөр хөгжсөн тул хот, суурин газар, тосгоны хэмжээнд бие даасан удирдах үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Эдгээр бүх засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд 4 жилд нэг удаа өөрөө удирдах байгууллагад буюу зохих түвшний хуралд оролцох депутатын сонгууль явагдана. Мөн ийм хугацаагаар Амбан захирагч, хот, тосгоны даргыг сонгон шалгаруулна.
Эдгээр албан тушаалд алба хаших хүмүүсийн хариуцах ажил үүрэгт ээлжит болон ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулах ажлууд хамаарна. Үүнээс гадна хурлын шийдвэрт хориг тавих, хурлыг хугацаанаас өмнө тараах эрхтэй.

Ерөнхий удирдлагын дээд эрх бүхий албан тушаалтнууд өөрийн нутаг дэвсгэр дээр Төв удирдах байгууллагын акт бичгийн гүйцэтгэлийг хорин зогсоох эрхтэй.
Тодорхой газар нутаг дээр гүйцэтгэлийн эрх мэдэл тухайн орон нутгийн хурлын Байнгын тусгай комисст олгогдоно. Эдгээр комиссын гишүүдийг хурлаас сонгон шалгаруулах буюу хурлын зөвшөөрөлтэй Захиргааны дарга томилно. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон удирдах ажлын үйл ажиллагааны хэрэгжилтэнд Төв удирдах газар хатуу хяналт тавьж шууд хариуцан удирддаг. Цагдаагийн байгууллага, сургууль, эмнлэгийн үйл ажиллагаанд зохих яамд хяналт тавина.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.