11 сарын 15, Баасан
°C
USD 2,703.09
USD 2,703.09
EUR 2,976.37
JPY 24.86
GBP 3,470.90
RUB 42.10
CNY 385.08
KRW 2.31

Дөрвөн монгол залуугийн талаар кино хийх санал тавьжээ

-Солонгосчууд монгол залуусын эмгэнэлтэй бeгeeд бахархмаар тvvхийг дамжуулан уншицгааж байна-
“БНСУ-д хараар ажиллаж байгаа монголчуудын талаар элдэв муу мэдээ сонсогддог байсан. Тэгвэл хараар ажиллаж байсан монгол залуус 11 солонгос иргэнийг гал тvймрийн аюулаас аварсан тухай сайн мэдээ солонгос хvн бvхний сонорт хvрч монгол хvний эр зориг, авхаалж самбаа Солонгос улс даяар мандаж байна” гэж тус улсын “Кюv мин” сэтгvvлд бичжээ. Сevл хотын Гурvдvvргийн Шиндурым хорооллын vйлчилгээний тeвтэй орон сууцны барилгад гал тvймэр гарах vед 11 хvний амийг аварч “Шударга хvн” хэмээх eргeмжлeл гардаж, хууль ёсоор амьдрах эрхээр шагнуулсан А.Батсуур Б.Батдэлгэр Н.Гомбосvрэн, Т.Самбуудоньд нарыг БНСУ-ын Хууль зvйн яамны сайд Ким Сeн Хо хvлээн авч уулзан, баяр хvргэж, Талархлын жуух бичиг, Солонгост оршин суух эрхийн vнэмлэхээр шагнасан тухай манай хэвлэл, мэдээллийн хэрэгслvvд мэдээлон.

Ер нь монгол иргэд Солонгос улсад баатарлаг vйлс бvтээж, гавьяа байгуулсан нь ганц энэ биш гэнэ. Тухайлбал, eнгeрсeн жил нэгэн солонгос иргэн дээрэмчдэд цvнхээ булаалгахад тус улсад гэрээгээр хeдeлмeр эрхэлж байсан монгол иргэн араас нь хeeж дээрэмчнийг барьж байна. Ер нь гадаадын иргэний хeдeлмeр зvтгэл, баатарлаг гавьяаг eндрeeр vнэлж eeрийн улсдаа оршин суух эрх олгож байсан нь Солонгосын тvvхэнд урьд eмнe байгаагvй бeгeeд энэ удаагийнх хамгийн анхных нь болж байгаагаараа онцлог гэнэ. Гадаадын иргэн улсад нь амьдрах онцлон хvндэтгэх шалтгаантай гэж vзсэн тохиолдолд тус улсын Хууль зvйн яамны сайдын зvгээс амьдрах зeвшeeрeл олгох зарчмын дагуу олон хvний амь аварсан Монголын дeрвeн иргэнд ийнхvv зeвшeeрeл олгосон хэмээн Солонгосын Засгийн газрын албан мэдээнддурьдсан байна. Эдгээр монгол иргэд хойшдоо шаардлагатай vедээ эмнэлгийн vйлчилгээ авч байх зэрэг хeнгeлeлтvvдийг ч эдлэх ажээ. Ингээд дээрх сэтгvvлд юу гэж
бичсэнийг сонирхуулья. Eнгeрсeн сарын 17-ны eдрийн eглee 08,20 цагийн орчим монгол иргэд шинээр барьж буй байшингийн барилгын ажил явагдаж байсан Сevл хотын Гурv дvvргийн Шиндурым хорооллын 30 давхар барилгын Д байрны дээвэр дээр тeмeр рам задлах ажил хийж байх vед уг байшинд гал гарчээ. Тэд уг байшингаас гарахын тулд 29 дvгээр давхар уруу буусан байна. Доош утаа маш их eтгeн байсан учир тэд 29 дvгээр давхарт ухаан алдсан гурван хvн байхыг олж дээвэр eeд гаргажээ. Тэд дахин доош бууж 24-27 дугаар давхарт утааид хордож ухаан алдсан долоон хvнийг, мeн 23 дугаар давхарт шатан дээр ухаан алдан унасан нэг эмэгтэйг аварч дээвэр дээр гаргасан байна. Дээвэр дээр гаргасан 11 хvнээ гал унтраах албаны онгоцонд суулган эмнэлэг рvv явуулж, eeрсдee гал унтраагч нартай хамт дээвэр дээр vлдэж гал сeнeeх ажилд туслаад нэгдавхрын шатаар бууж ирсэн гэнэ. Ингээд гал сeнeeгч нар eeрсeдтэй нь мeр зэрэгцэн гал унтраалцсан eeр улсын иргэдийг хорт хий болон утаанд хордсоныг мэдээд Гvрv дvvргийн эмнэлгийн тvргэн тусламжийн тасаг уруу авч очсон байна. Эмнэлгийнхэн хvний амь аварсан монголчуудын бичиг баримтыг vзэхэд тэд аялал жуулчлалын визээр орж ирсэн “харласан” иргэд байсан гэнэ. Тvргэн тусламжийн эмч нар тэдний биед vзлэг хийж, эмнэлэгт хэвтэхийг зeвлeсeн аж. Ингээд тус эмнэлгийнхэн холбогдох газарт мэдэгдэх зуур тэд алга болчихжээ. Нэр хаяг, утасны дугаар ч vлдээгvй болохоор “Хараар амьдарч байсан дeрвeн хvн олон хvний амь авраад, эмчилгээгээ хаяад зугтсан” гэсэн яриа л олны ам дамжин яригджээ. Харин тэд хаанахын, хэн байсан хийгээд, ямар гавьяа байгуулсан нь олон нийтэд тeдийлeн хvрсэнгvй. Гэвч энэ баатарлаг гавьяаны тухай амьд гарсан eвчтeнvvд гэрчилснээр хэзээ хойно ил болжээ. Ийнхvv гавьяа байгуулаад зугтаж одсон дeрвeн монгол залуугийн тухай явган яриа хоёр хоног хvмvvсийн ам дамжин яригдсаны эцэст Солонгосын холбогдох хvмvvс eнгeрсeн сарын 23-ны eдeр тэдний нэг болох Гёнги дvvргийн Сувон хотод амьдарч байсан А.Батсуурьтай уулзахад “Тэр vед ухаан алдсан хvмvvсийг дээвэр eeд гаргах тухай бодоо ч vгvй байсан шvv” хэмээн ярьжээ. Аварсан хvмvvсийнх нь нэг нас барчихаад л ийнхvv асуудал vvсч байна хэмээн тэрбээр айсан бололтой. Эмнэлгээс оргосон тухайгаа “Тvргэн тусламжийн тасгийн ойролцоо цагдаа нар олон байсан учраас эмнэлгээс оргосон” гэжээ. Эдгээр монгол иргэд аялал жуулчлалын визээр Солонгост очиж, хараар ажиллаад нэгээс дeрвeн жилийн нvvр vзэж байгаа. Тиймээс цагдаагийнхнаас айх нь зeв. Эмнэлгээс оргон эмчлvvлж чадаагvй А.Батсуурь дараагийн eдeр цээж нь eвдeж, толгойн eвчин нь хvндэрч, цээжнээс нь хар цэр гарч, ханиалга нь зогсохгvй байсан гэнэ. Аргаа барахдаа 19-ний eдeр Сevл хотын Содаемvн дvvргийн нэгэн эмнэлэгт ирсэн боловч хууль бусаар амьдарч байгааг нь мэдчихвий хэмээн айж эмнэлэгт хэвтэлгvй буцсан байна. Тэрбээр eeрсдийн аварсан хvмvvсийн биеийн байдал ямар байгааг утсаар асуугаад “Бvгд эрvvл энх байгаа, нас барсан хvн байхгvй” гэсэн vг сонсоод тэднийг эргэж очих хvсэлтэй байгаагаа хэлжээ. 2003 оны дeрeвдvгээр сард Солонгост аялал жуулчлалын визээр орж ирсэн А.Батсуурь cap бvр барилгын ажлаас олсон сая таван зуун мянган воноо Улаанбаатарт амьдардаг 45 настай эхнэр, 15 настай охин хоёртоо илгээдэг аж. Хамт ажилладаг гурав нь ч мeн ялгаагvй. А.Батсуурь Солонгос улсад ирээд дeрвeн жил болсон хэдий ч эхнэр охинтойгоо нэг ч удаа уулзаагvй нь солонгосчуудын гайхлыгтeрvvлж байгаа гэнэ. А.Бакуурь Солонгосын хэвлэл мэдээллийнхний асуултад хариулахдаа,
-Солонгос улс миний хоёр дахь эх орон болохоор нутгийн хvнийг аварснаас eeр агуу зvйл ч юу байхав дээ хэмээн eгvvлжээ. Eнeeдeр солонгосчууд Монгол орноосоо хол, харийн оронд хайртай гэр бvл, ард тvмнээ орхин цагаачилж, хараар хeдeлмeр эрхлэхийн хажуугаар олон хvний амь аварч баатарлаг гавьяа байгуулсан мeртлee баригдчихвий хэмээн оргон зугтсан эдгээр монгол залуусын эмгэнэлтэй бeгeeд бахархмаар тvvхийг дамжуулан уншицгааж байгаа гэнэ. Яг энэ сэдвээр Солонгосын зарим кино группийнхэн кино хийх санал тавьсан тухай ч сураг сонсогдлоо.
Ц.Мeнх

Монголын мэдээ

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
11/10/2019
1. Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон 2. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож
АМЕРИКТ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТѲЛѲВ БАЙДАЛ
АМЕРИКТ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТѲЛѲВ БАЙДАЛ
Хүний нутагт бусдын эрхшээл дор ажиллаж байсан монголчууд аажимдаа ѳѳрсдийн бизнесээ босгож баялаг бүтээж эхэлсэн нь анхаарахгүй байж болохгүй үзэгдэл юм. Монголчуудын үнэт зүйл болох : -дасан зохицох чадвар -бусдын эрхшээл дор ажиллах дургүй чанар -эрсдэлээс айдаггүй зоримог зан энэ үзэгдэлд хүчтэй нѳлѳѳлж байна. “United Mongolia” АББ ын “Шинэч” багийнхан АНУ д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор монголчууд олноор суурьшдаг Виржина, Мериланд, Чикаго, Висконсин, Миссиури, Миннесота, Денвэр, Юта, Сиэтл, Сакраменто, Сан- Франциско, Лос -Анжелос, Лас -Вегас зэрэг
ЖОРЛОНГОО ѲѲРЧЛѲХГҮЙГЭЭР БИД ХѲГЖИХГҮЙ
ЖОРЛОНГОО ѲѲРЧЛѲХГҮЙГЭЭР БИД ХѲГЖИХГҮЙ
10/24/2019
“Жорлонгоо ѳѳрчилье” нэртэй тѳсѳл санаачлан хэрэгжүүлж байгаа Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарын тухай “Уг нь их зѳв сэдэв барьж авчээ. Гэхдээ эд нар үүгээрээ 2020 оны сонгуульд нэр дэвших боломжоо хангаад, хэргээ бүтээвэл хаяж орхих байх даа” хэмээн харамсангүй бодож байснаа нуух юун. Улстѳрд хүний эрхийн чиглэлээр ѳѳрийн байр сууриа бэхжүүлж, УИХ ын гишүүн, ЗГ т сайд хийж байсан Ц.Оюунгэрэлийн талаар сайн муу элдэв мэдээлэлтэй байснаас нүүр тулан уулзаж байсангүй. “Түүнтэй уулзаж ярилцлага хийгээч” хэмээн А.Хандсүрэнгийн тавьсан саналыг хүлээж авсан юм. Түүнтэй уулзан нүд рүү нь харж байгаад

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.