05 сарын 23, Пүрэв
°C
USD 2,647.10
USD 2,647.10
EUR 2,951.91
JPY 23.98
GBP 3,352.68
RUB 41.09
CNY 382.93
KRW 2.22

"Севол"-ыг татаж гаргах ажиллагаа эхэллээ

СӨҮЛ. /NHK/. Өмнөд Солонгосын өмнөд эрэгт хоёр жил гаруйн өмнө живсэн гатлага онгоцыг татан гаргах ажил эхэллээ.

“Севол” онгоц 2014 оны дөрөвдүгээр сард живсний улмаас 295 хүн амь эрсдэж, 9 хүн сураггүй болсон юм. Хохирогчдын ихэнх нь аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан билээ.

Өмнөд Солонгосын Далай тэнгис, загас агнуурын яамны мэдээлснээр, өчигдөр уг гатлага онгоцыг  кранаар татаж эхэлсэн байна. Уг хөлөг онгоц 44 метрийн гүнд байгаа юм.

Сураггүй болсон нэгэн охины эцэг гатлага онгоцыг татан гаргах ажиллагааг харахаар иржээ. Тэрбээр хэлэхдээ “Онгоцыг бүрэн татаж гаргахыг л хүлээж байна” гэжээ.

Уй гашууд автсан хохирогчдын ар гэрийнхэн уг онгоцыг нэн даруй татаж гаргахыг хүсч байсан юм. Харин техникийн асуудлаас үүдэн  онгоцыг татаж гаргах ажлыг маш болгоомжтой алгуур гүйцэтгэх шаардлагатай байгаа гэдгийг засгийн газрын албаны хүмүүс мэдэгдсээр байгаа билээ.

Тус улсын Засгийн газар энэ сарын эцэс гэхэд хөлөг онгоцыг бүрэн татаж гаргахыг зорьж байна.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ТѲГС ТѲГѲЛДѲР ХҮН гэж ҮГҮЙ
ТѲГС ТѲГѲЛДѲР ХҮН гэж ҮГҮЙ
05/16/2019

 “Алдаа хүнийг амжилт руу түлхэж, амжилт нь алдааг зѳвтгѳж байдаг”

Бусдад тѳгс тѳгѳлдѳр болж харагдах гэсэн үйлдэл болгон ердѳѳ л жүжиглэл. Алдаа гаргадаггүй хүн гэж энэ ертѳнцѳд огт үгүй. Зүгээр л бид гаргасан алдаагаа бусдаас нууж, алдаа нь бусдад мэдэгдэхэд учиргүй ичиж шаналдаг. “Хүн болгон алдаа гаргах эрхтэй” гэж хүлээн зѳвшѳѳрѳх ахул, бусдаас ичиж шаналаад байх шалтаг огтоос үгүй. (дэлгэрэнгүй…)

УВАЙГҮЙ УЛСТѲРЧИД
УВАЙГҮЙ УЛСТѲРЧИД

Хувь хүн ѳѳрѳѳ зѳв сайнаар тѳлѳвшиж чадаад ѳѳрийн эрхэм сайн зорилгоо бусдын сайн сайхны тѳлѳѳ зориулахаар шийдвэл улстѳрд орж баймаар. (дэлгэрэнгүй…)

 ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ БОЛ…
 ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ БОЛ…
05/05/2019
Улс үндэстнийхээ уг сурвалж, гарвал түүхийг мэдэхгүй бол ойд тѳѳрсѳн сармагчин лугаа адил гэж тооцдог юм билээ. Цорын ганц ҮНЭН түүхтэй, тэр нь СССР ийн түүхтэй адил хуулбарлагдаж байдаг, цорын ганц НАМ тай, түүний их бага, бүгд хурлуудын шийдвэрүүдийг ойлгосон ч эс ойлгосон ч хамаагүй судлах нэрээр хуулж бичиж байдаг, СЭТГЭЛГЭЭНИЙ ДАРАНГУЙЛАЛ ын он жилүүдэд залуу нас минь ѳнгѳрсѳн. Ѳнгѳрсѳн үеийн түүхээ мэдэхгүйн улмаас ҮНЭТ ЗҮЙЛ ээсээ хагацсан үндэстэн монголчууд бид байлаа. Ердѳѳ л зусардагсад, матагсад, хэн нэгний мууг үзэн байж сэтгэлийн таашаал авдаг дорой үндэстэн болж хувирсан. Энэ

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.