07 сарын 06, Лхагва
°C
USD 3,142.30
USD 3,142.30
EUR 3,260.14
JPY 23.09
GBP 3,796.21
RUB 55.89
CNY 469.17
KRW 2.41

Солонгос улс 10-р сараас эхлээд гялгар уутны хэрэглээгээ зогсооно

Солонгос улс хуванцар хог хаягдлаас ангижрах шинэ асуудалтай тулгараад байна. Тиймээс засгийн газраас нэн даруй энэ асуудалд зохицуулалт хийхээр ажиллаж эхлээд байгаа юм. Тэд хуванцар хог хаягдал ихсэхээс сэргийлж, шинэ цогцолборыг барихаар төлөвлөсөн аж.

Цөөн тооны уут хэрэглэх замаар хүрээлэн буй орчинд тулгарч буй асуудлыг бууруулж болох юм. Гэтэл хүмүүс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа гялгар уутыг ашигласаар байгаа.Харин 10 дугаар сараас эхлэн Өмнөд Солонгосын супермаркетуудад гялгар уут хэрэглэхийг зогсоохоор болсон байна. Энэ нь өнгөрсөн пүрэв гаригт тогтоогдсон хог хаягдлыг дахин боловсруулж, ашиглах засгийн газрын арга хэмжээний нэг хэсэг юм.

Солонгосын Байгаль Орчны яамны эх сурвалжийн мэдээлж буйгаар "Нэг удаагийн бүтээгдэхүүний ашиглалтыг багасгаж, нөөцийг тогтвортой эргэлтэнд оруулахын тулд дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй сонголт юм" гэжээ. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үеэс эхлэн хаягдлыг багасгахыг зорьж байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь өнгөрсөн үеэс ялгаатай гэнэ.

Харин хэвлэлийнхэн "Дахин боловсруулалтыг хялбар болгохын тулд бүх өнгийн хуванцар лонхуудыг 2020 он гэхэд тунгалаг хуванцар саваар сольж, шошгийг амархан салдаг байхаар шийдэх ёстой" талаар мэдээлсэн байна.

Тэгвэл энэ шийдвэрийг тус улсын иргэд хэрхэн хүлээн авч байгааг сонирхъё. Сөүл хотын иргэн Парк Хон-Ду "Энэ нь зөв шийдвэр байсан. Ухаангүй, хэр хэмжээнээс хэтэрсэн их сав баглаа боодол, гялгар уутны эцэс төгсгөлгүй хэрэглээ нь бидний орчин тойрныг бохирдуулж байна.Тиймээс энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг" гэв. Харин Чо Ми-Сун "Би байгаль орчинд жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулахын тулд өөрийн уутыг хэрэглэдэг" гэсэн байна.

Түргэн хоолны газар, ресторан, кафе дахь хуванцар аяга хэрэглэхийг багасгахын тулд Байгаль орчны яам өөрсдийн аяга хэрэгслийг авчирсан хүмүүст 10 хувийн хөнгөлөлт, дэлгүүрт өөрийн аягаа авчирвал үнэгүй нэмж дүүргэж өгөх үйлчилгээг санал болгож байгаа юм. Хуванцар хаягдлыг багасгах энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Hong Yoo, Arirang News /http://www.arirang.com/News/News_View.asp?nSeq=217541/
Н. Энхтамир

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“MIND TOUR” тѳсѳл ТОНХИЛ сумд
“MIND TOUR” тѳсѳл ТОНХИЛ сумд
12/31/2021
“Magic Box” тѳслийг санаачлагчидын хоёр дахь тѳсѳл нь “Mind Tour” тѳсѳл юм. Залуус минь энэ амьдралаас олж авсан ухаарлаа бусадтай хуваалцсан илтгэлүүдийн талаар ѳмнѳх бичвэртээ мэдээлсэн. Уг арга хэмжээний дараа, үдээс хойш хүүхэд залууст зориулсан сургалтууд зохион байгуулагдлаа. 1. “Мэргэжил сонголт” Г.Халиунаа 2. “Гоо зүй болон хувийн ариун цэвэр” М.Цэвэлмаа 3. “Санхүү тѳлѳвлѳлт” Г.Мѳнгѳн 4. “Зохион бүтээх чадвар болон “Дү дү” тоглоом” М.Мѳнхтулга 5. “Спорт эрүүл мэнд” Б.Галбадрах, Е.Энхболд (дэлгэрэнгүй…)
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2022 Орлоо-Инфо ХХК.