04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

БНАСАУ-ын төсвийн 18.5 хувийг батлан хамгаалах салбарт хуваарилжээ

ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгосын эрх баригчид 2016 оны улсын төсвийнхөө 15.8 хувийг батлан хамгаалах салбарт хуваарилсан нь өнгөрсөн оныхтой адил хэмжээтэй байгаа тухай Нодон синмун” сонинд гарсан тус улсын Ардын их хурлын /парламент/ тэргүүлэгчдийн нэгдсэн хуралдааны тухай мэдээлэлд дурджээ.

Өнгөрсөн жил Умард Солонгосын парламент төсвийнхөө 15.9 хувийг батлан хамгаалах салбарт хуваарилж байсан байна.

“Дайсагнагч хүчнүүдийн цэргийн түрэмгий өдөөн хатгалгын улмаас үүссэн ноцтой нөхцөл байдлыг сөрөн зогсохын тулд, Пэктусаны /Хятадтай залгаа хил орчимд оршдог ариун уул/ хүчирхэг хувьсгалт армийн цэргийн хүчийг зуу дахин нэмэгдүүлэхийн тулд болон цэргийн цохилт, тодруулбал, цөмийн цохилт өгөх олон тооны зэвсэг бүтээх зорилгоор улсын төсвийн нийт зардлын 15.8 хувийг  батлан хамгаалах салбарт хуваариллаа” гэж "Нодон синмун" сонины мэдээлэлд дурджээ.

Үүний зэрэгцээ, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны байгууллага мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн зардлын хэмжээг дурдаагүй байна. Учир нь 1987 оноос хойш Умард Солонгосын статистикийн мэдээллийг улсын нууцад хамруулжээ.

"Нодон синмун" сонинд мэдээлснээр, Умард Солонгосын энэ жилийн төсөв өнгөрсөн оныхтой харьцуулахад 5.6 хувиар өссөн байна.

Умард Солонгосын төсвийг парламентын чуулганаар бус лхагва гараг болсон Ардын их хурлын тэргүүлэгчдийн 13 дах удаагийн есдүгээр бүгд хуралдаанаар баталжээ. Японы Киодо агентлагийн онцлон тэмдэглэж буйгаар, “энэ нь сүүлийн 36 жилд анх удаа энэ оны тавдугаар сарын эхээр зохион байгуулах гэж байгаа Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлагуудын төлөвлөгөөтэй холбоотой бололтой”.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.