05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

БНСУ-д гадаадын дипломатчдад зориулсан сургалт болно

СӨҮЛ. /Yonhap/. Ур чадварыг нь дээшлүүлж, Өмнөд Солонгосын талаарх ойлголтыг сайжруулахын тулд хөгжиж буй улсуудын дипломатчдад зориулсан сургалтыг Сөүлд зохион байгуулна.

Өмнөд Солонгосын “Сэжүн” хүрээлэн энэ сарын 24-нөөс эхлэн 72 цагийн сургалт зохион байгуулна. Сургалтад Ази, Африк болон Латин Америкийн 22 улсаас тус бүр нэг дипломатч оролцох ажээ.

“Дипломатчдын түншлэлийн хөтөлбөр” сургалт Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу КОИКА-гийн төв байранд болно.

Г.Доржханд

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.