05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

БНСУ-д “ялалт” зөгнөсөн цагаан янзага мэндэлжээ

ПЁНЧАНГ. /Ёнхап/ БНСУ-ын Канвон аймгийн нэгэн буга үржүүлгийн газарт цагаан янзага мэндэлсэн нь олны анхаарлыг татаад байна.

 

Энэ сарын 18-нд төрсөн янзага эсэн мэнд бойжиж байна. Уг буга үржүүлгийн газарт 2002 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм, дөрвийн тоглолтын үеэр тус бүр нэг цагаан янзага мэндэлж олныг гайхшруулж байсан билээ. Солонгосчууд саяхан төрсөн цагаан янзагыг БНСУ-ын баг ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарч үлдэхийг бэлгэдсэн хэмээн билэгшээж байгаа байгаа аж.

 

 

 

 

 

20140620-010

20140620-011

2002 он уг үржүүлгийн газарт цагаан янзага төрөхөд солонгосчуудын билэгшээж байсны дагуу БНСУ-ын баг шөвгийн дөрөвт шалгарч үлдэж байсан юм. Цагаан янзага удаан амьдрах магадлал бага байдаг тул солонгосчууд түүнийг сайныг билэгдэн төрдөг гэж үздэг аж. Уг буга үржүүлгийн газрын эзэн 40 гаруй жил буга үржүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд цагаан янзага төрсөн тохиолдол ердөө гурван удаа л байжээ. Түүнчлэн БНСУ-ын хөл бөмбөгийн багаа 2002 онд цагаан янзага мэндэлсний дараа гаргасан шиг амжилт гаргана гэж найдаж байна гэж тэрээр хэлсэн байна.

А.Цацралт

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.