04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Ким Жөн Ун эрдэмтэн, инженерүүдэд талархлаа илэрхийлэв

ПХЕНЬЯН. /TASS/. Устөрөгчийн бөмбөг амжилттай туршихад хувь нэмрээ оруулсан эрдэмтэд, инженерүүд болон ажилчдад Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун талархаж буйгаа илэрхийлжээ.

“Өөрсдийн хүчинд тулгуурлах зарчимд үндэслэн улс орноо батлан хамгаалах зорилгоор тогтоон барих цөмийн хүчийг бэхжүүлэх шинжлэх ухааны судалгаанд тэд илүү их амжилтад хүрнэ гэдэгт” итгэлтэй байгаагаа Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга болон Улсыг батлан хамгаалах хорооны нэгдүгээр дарга эрдэмтэд, инженерүүдтэй уулзахдаа илэрхийлжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлж буйгаар, Ким Жөн Ун онцгой талархаж буйгаа илэрхийлж, Пхеньян хот дахь Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны байранд тэдэнтэй хамт зургаа авахуулсан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.