05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Монголын дэд бүтцийн салбарт хамтран ажиллана

СӨҮЛ. /Dt/. БНСУ-ын Барилга, амьдрах орчны туршилт судалгааны хүрээлэн (KCL) Монгол Улсын Барилга хот байгуулалтын яамтай хамтран Монголын барилгын үнэлгээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтын судалгаа, технологи дамжуулах болон эрчим хүчний үр ашгийн туршилт судалгааны газар байгуулах талаар хамтран ажиллана.

 

Эдгээр ажлыг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төслийн хүрээнд гүйцэтгэх юм. Монголын Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тэргүүтэй барилга, эрчим хүчний салбарын төлөөлөгчид энэ оны наймдугаар сард БНСУ-д айлчлан “KCL”-ын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байгаа аж. “KCL”-ын захирал Сун Жэ Бин өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод зочлон сайд Ц.Баярсайхантай уулзах үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд “KCL” оролцохоор тохиролцсон байна. Энэ удаагийн тохиролцооны дагуу Монголын Барилга, хот байгуулалтын болон Эрчим хүчний яамнаас холбогдох 20 мэргэжилтнийг БНСУ-д илгээн барилга, эрчим хүчний хяналт шалгалтын технологийг судлуулахаар болжээ. “KCL” 2012 оноос хойш Монголын Барилга хот байгуулалт, Эрчим хүчний яамтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Гадаад улсаас эрчим хүчний хараат байдал давамгайлсан БНСУ-ын эрчим хүч хэмнэх шинэ технологи, стандартыг Монгол зэрэг хөгжиж буй оронд түгээх нь БНСУ-ын нэр хүндийг олон улсад өндөр өргөхөөс гадна, манай холбогдох салбарын компаниудыг гадаад зах зээлд гарах нөхцөлийг бүрдүүлэхэд нэмэр болно гэж “KCL”-ын захирал Сун Жэн Бин хэлжээ./2014.06.18/

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.