05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Монголын “HBOil” компани БНАСАУ-д хайгуул хийхээр бэлдэж байна

ВАШИНГТОН. /VOA/. Монголын нефть боловсруулах “HBOil” компани БНАСАУ-д нефтийн хайгуул хийх бэлтгэл ажлаа эхлээд байна.

 

“HBOil” компани энэ оны тавдугаар сард Пхеньян хотын “Янгагдо” зочид буудалд БНАСАУ-ын нефтийн нэгдсэн компанитай хамтран хэрэгжүүлэх төслийн удирдах байрыг байгуулав. “HBOil” компани энэ оны эцэс гэхэд БНАСАУ дахь нефть, байгалийн хийн нөөцөд хайгуул хийж, холбогдох мэдээлэлд нэгдсэн дүн шинжилгээ хийх мэдээллийн нэгдсэн төвийг байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тус компани өнгөрсөн оны зургадугаар сард БНАСАУ-ын төрийн өмчит “Сынри” (Ялалт) химийн үйлдвэрийн 20 хувийг худалдаж авсан билээ. Мөн эхний шатанд БНАСАУ-ын Расон хот болон Пхеньян хотын өмнөд дүүрэгт нефтийн хайгуул хийх юм. БНАСАУ, Монгол Улс уул уурхайн түүхий эд гаргах замаар эдийн засгийнхаа дийлэнх хэсгийг бүрдүүлдэг байдлаар төстэй улсууд учир тэдгээр улс уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтой гэж АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн эрдэмтэн Жон Пак үзэж байна. БНАСАУ нефть олборлох салбарт Хятад биш, Монголтой хамтрах болсон нь өнгөрсөн хугацаанд бий болсон Хятадаас хэт хараат байдлаас гарах гэсэн бодлогын илрэл гэж “RFA” радио таамаглав.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.