03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Монгол минь хөгжихгүй дээ

\Бэлдэж бэлтгэж засварлахгүйгээр бичлээ.\ Солонгос Сөүл хотод "Солонгосоос байртай болцгооё" нэртэй С.Жавхлангийн тоглолт боллоо. Уг тоглолт нь Монголын нэгэн банкны үйл ажиллагааг сурталчилсан ажил байлаа.Тоглогдсон тоглолт нь байр орон сууцтай огтхон ч холбоогүй. Жавхлан сайн ч дуулах юм,сайхан ч исгэрэх юм тэгээд дуусахаараа -За нэг дуулна гэж иймэрхүү,исгэрнэ гэж иймэрхүү гээд л зогсож байдаг хүү юм билээ.Энэ тоглолтыг үзсэний дараахь нь интернетээр сонин уншлаа. Улаанбаатар хотод 2008 оны 1-р сарын сүүлийн 3 өдөр тоглоно гэж зарлаад 4 өдөр тоглосон "Ээжийн чанасан цай" нэртэй С.Жавхлангийн тоглолт боллоо. Тоглолтын реклам сурталчилгаа гэж юм хийсэнгүй. Тэгсэн атлаа тоглолтоо ажлын 4 өдөрт тааруулж хийсэн гээд түүний бусдаас ялгарах нууцхан омгорхол цухалзаж байлаа...тоглолтын тайз элдэв чимэг зүүлтгүй энгийн нэг өндөрлөсөн тайз байлаа...гэсэн мөрүүд сонинд бичигдсэнийг уншаад үнэхээр харамслаа. Энэ залуу хүү Монголын өнөө цагт тодрон цойлж байгаа дуучин билээ.

Сайн ч дуучин залуу. Сонин хэвлэлүүдийн хуудаснуудад энэ залуугийн маань хэтэвчин дэх төгрөгийг нь тоолоод л бичээд байдаг юм билээ. Энэ мөнгөний тоо яг үнэн үгүйг уншигчид хэлж мэдэхгүй байх лдаа. Гэхдээ л өнөө цаг үедээ цойлж байгаа дуучин хүний тоглолтын тайз бусад дуучид, жүжигчиддээ үлгэр жишээ болохоор сайн хийгдсэн өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгө их зарагдсан байх ёстой баймаар байх юм даа. Жавхлан Сөүлд ирж Монголчуудад зориулж сургуулийн биеийн тамрийн зааланд тоглолт хийж байлаа.

Ингэж гадаад оронд аялаж явахдаа тэндхийн Театраар нь ороод гарсан бол тайз гэж ямар засал чимэглэлтэй байдгийг үзэж мэдэж авах хэрэгтэй байсан байхдаа. Хүн бүр гадаад орноос энэ мэтчилэн бага гэлтгүй юмс чимх чимхээр сурч мэдэж аваад эх орондоо авч ирвэл Монгол маань ганц ганц алхамаар хөгжин дэвшинэ дээ гэж бодогдоод байх юм. Адаглаад л тоглолтын рекламыг өргөн хэмжээтэй хийсэн бол, тайз чимэглэлийг гадаад орнуудыг дуурайж ижил хэмжээнд хийсэн бол тэр хирээрээ ажил ундраад хэсэг хугацаанд ч гэсэн ажлын байр бий болж театр урлаг маань хөгжинө дөө.

b_batmongol@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.