05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Монгол охидын гадаад хүмүүстэй суух цуваа хөвөрсөөр...

Гэр бүл зуучлалын бизнес нь хэзээнээс эхэлж газар авч эхэлсэнийг сайн мэдэхгүй ч энэхүү бизнес нь Улаанбаатарын Солонгос эзэнтэй зочид буудал Булганд байдаг хэвийн үзэгдэл болжээ. Ихэнхдээ Солонгос хэлний мэдлэгтэй хүмүүс энэхүү ажлыг эрхэлдэг бөгөөд тэдгээр хүмүүсийн хийдэг гол ажил нь Солонгост бас нэг зуучлах албатай холбогдоод тэдний санал болгосон Солонгос эрчүүдэд бүртгэлтэй байдаг Монгол охидуудыг зуучлах явдал юм. Үүний тулд тэдгээр Солонгос хүмүүс эхлээд эхнэр олж авахын тулд хэдий хэр мөнгө хэрэгтэй болох талаар мэдээлэл авдаг.

Тэгээд боломжийн бэл бэнчин нь хүрэхээр юм шиг санагдвал тэрхүү зуучлах албанд хүсэлтээ гаргадаг. Зуучлах алба ч гэж дээ, тэр нь ихэнхдээ хувь хүмүүс байдаг бөгөөд ихэнхдээ нас тогтсон Солонгос авгайчууд байдаг байна. Тэдгээр нь ганцаараа бараг бүгдийг амжуулдаг бөгөөд Монгол талынхаа зуучлагч нарт бол босс нь байдаг ажээ. Монголд ажилж байгаа зуучлагч агент нь гэж бас л нэг хоёр эмэгтэйчүүд байдаг бөгөөд аль эсвэл эхнэр нөхөр байдаг. Гэхдээ Монголд бас охидуудыг зуучилдаг Монголд амьдардаг Солонгосчууд байдаг. Тэдгээр нь өөрсдийн нэг оффистой бөгөөд түүндээ долоо хоногийн хэд хэдэн өдөр охидуудыг цуглуулан дуудаж Солонгос хүмүүстэй нэг нэгээр нь уулзуулдаг байна.

Охидууд уулзалт болж байгаа өрөөний гадна өөрсдийнхөө ээлж дарааг хүлээн аль болох нүдэнд нь дулаахан харагдахын төлөө хичээн зогсоно. Солонгосоос танилцах гэж ирж байгаа хүмүүс нь ихэвчилэн 35-аас дээш насны хүмүүс байдаг бөгөөд 40 гарсан хүмүүс ч бас их ирдэг. Монгол охидуудын хувьд бол зарим нь 18 ч хүрээгүй байдаг бол ихэнх нь 20-25 насны бүсгүйчүүл байдаг юм. Гэхдээ 30 гарсан хүүхнүүд ч гэсэн горьдлого тээн тэнд ирсээр л. Солонгосчууд бол өөрсдийнхөө насыг мэдэхгүй байж 50 гарсан хүн нь хүртэл 30тай хүүхнүүдийг тоодоггүй. Залуухан охидуудыг л сонирхоод байна. Өөрсдөө үс ч байхгүй халцарсан толгойтой өмссөн хувцас нь гэж олигтой юм байхгүй мөртөө монгол залуухан охидыг шүлэнгэтэн суух гэж дайрах нь монголд зуучлах алба дэндүү олон болоод монголын ажилгүй хүүхнүүд нь дэндүү их олширсоноор л ийм сөрөг үзэгдэл газар авсан хэрэг л дээ. Гэхдээ бас чин сэтгэлээсээ амьдрахыг хүсэж ирдэг Солонгосчууд ч байдгийг үгүйсгэж болохгүй.

Одоо нэгэнт солонгос хүнтэй сууя гэсэн бодолтой зуучлах албаар явж байгаа охидууд байвал тухайн хүнийгээ сайн судалж байж ,үнэхээр чин сэтгэлээсээ амьдаръя гэсэн хүсэл байна уу гэдгийг нь сайн харах хэрэгтэй бөгөөд өөрсдөө үнэхээр очоод тэр хүнтэййгээ амьдарч чадна гэж төсөөлж байна уу гэдгээ сайн эргэцүүлэн бодож байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэгэхгүйгээр бараг жил шахам зуучлах албаар явлаа, яршиг намайг сонгосон дээр нь ямар ч байсан хамаагүй юу ч болсон суучихъя гэж бодож болохгүй. Тэгвэл та ирсэн хойноо өөрөө өөрийнхөө сонголтонд харамсах хэрэг гарах бөгөөд сэтгэлийн шаналалтай өдөр хоногийг үхээнц байдлаар өнгөрөөх болно. Таньд ирсэн хойно чинь гэр орон нь эцэг эх нь хийдэг ажил нь машин нь гээд бүх юм нь таалагдахгүй байж болно. Гэтэл та нэгэнт бүгдийг даван туулна гээд ирчихсэн байдаг, ингэхээр таны нуруун дээрх ачаа улам л хүндрэх болно. Хүүхнүүд маань ярилцлаганд орохдоо байгаараа л байвал цаад хүндээ таалагддаг, тэгээд бас таалагдах гээд баахан худлаа ярьчихдаг дараа нь суусан хойноо нь энэ нь нэгэн эвгүй харьцааг бий болгодог. Өөрсдийгөө тэнгэрт тултал магтах хэрэггүй, солонгосчуудад ихэнхдээ ээж аавыг нь асарч хайрлаж чадах халамжтай гэрийн ажилд сайн эмэгтэйчүүд л хэрэгтэй байдаг.

Тэд нэг сонгосон хүнтэйгээ тууштай амьдарна гэсэн бодолтой байдаг бөгөөд манайхан шиг элдвийн өөр санаа агуулж суудагггүй. Тэд суух гэж байгаа эмэгтэйчүүдээ үнэхээр л миний хань болно гэсэн итгэл дүүрэн байдаг бол манай хүүхнүүдийн гол зорилго нь гадаадад гарч үзэх гэсэн илүү сониуч тал нь давамгайлсан яавал ч яахаас буцахгүй бодолтой явцгаадаг. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд маань суусан хойноо салахыг бодоод байдаггүй бөгөөд аль болохоор тухайн хүнийхээ сэтгэлийг бодон өөрсдийнхөө ч гэсэн өмнөх амьдралаа бодон эргэж буцалгүй гэрийн сайн эзэгтэй үрийн сайн эх болохоор шийдэцгээдэг. Хэн ч биднийг хуурч авчраагүй бөгөөд бид өөрсдөө л хүсээд нөхцөл байдлыг нь зөвшөөрөөд ирцгээдэг бөгөөд насны хичнээн зөрүүтэй байсан ч ар гэрээ бодоод аль эсвэл дүүгээ нэг сургуульд сургачих юмсан гэсэн бодолтой өөрсдийгөө золиосолдог. Тэдэнд монголд ажил хийгээд ч хоногийн хоолноос хэтрэхгүй болохоор арай илүү түвшинд өөрийгөө болоод ар гэрийнхэнээ аваачихын тулд энэ сонголтыг хийдэг. Мэдээж энэ нь хүн бүхэнд тараагаад байхаар сайхан мэдээ биш ч гэлээ нэг л өдөр монголоосоо явахдаа гадаадад сурах гэж байгаа ч юмуу, эсвэл ажиллах гэж байгаа гэж хэлээд явцгаадаг.

Зарим нэгнийх нь амьдрал ирээд хүнд хэцүү л байдаг байх гэхдээ бүгдийнх нь амьдрал тийм байдаггүй.. Энэ нь тухайн зуучилж байгаа хүмүүсээс маш их хамаарах бөгөөд юу ч мэдэхгүй охидуудад сайн хэлж ойлгуулж суух гэж байгаа хүнийг нь ерөнхийд нь шинжээд шийдвэр гаргахад нь сайн зөвлөж байх хэрэгтэй. Бүхэл бүтэн өөрийнхөө насан туршийнхаа амьдралыг шийдэх гэж байж маш хянамгай харж байж л суух хэрэгтэй. Зуучлагч нар нь нэг хүн зуучлаад 4-5 сая төгрөг авдаг бөгөөд тэдгээр ирсэн солонгосчуудыг монголд ирээд суух гэж байгаа эмэгтэйнхээ аав ээжийнд нь очиж бэр гуйх, бүртгэл мэдээллийн төв орж гэрлэлтийн гэрчилгээ авах зэрэгт нь машин унаагаар үйлчилж хоёр хүнийг 3 хоногийн дотор бие биенээ илүү их таньж мэдэх боломжыг бүрдүүлж өгдөг. Аав ээж дээр нь очиж уулзахдаа дугтуйтай мөнгө өгдөг бөгөөд бүгд ижилхэн ихэнхдээ л 200$ өгдөг. Дараа нь зарим нь монголдоо бага зэргийн хуримын ёслол хийдэг бөгөөд энэ нь бараг л хоолонд орох төдий нэг ресторанд ёс төдий болоод өнгөрдөг бөгөөд гол нь хуримын палаж өмсгөж зургийг нь дардаг. Зарим нь монголдоо ёслол үйлдэхгүй солонгостоо ирж хуримаа хийх нь ч байдаг. Хурим хийхдээ монголоос бэрийн талын аав ээж ах эгч нараас нь 2-3 хүнийг урьдаг бөгөөд тэр зардалыг нь солонгосчууд гаргана.

Хүнтэй сууж ирсэний дараа хоёр хүний хооронд л харилцаа үүсдэг бөгөөд зуучилж өгсөн хүмүүс тэгээд ямар ч хамаагүй болох нь тодорхой. Тэдэнтэй нэг их харьцаад байхаа больчихдог. Харин зуучлагч нар мөнгөө аваад дараагийнхаа охиныг борлуулахаар ажилдаа гарна. Тэд бараг долоо хоног болгон л нэг охиныг хүнтэй суулгаж байдаг бөгөөд солонгосчууд нэг ирэхээрээ хоёр гурваараа ирэх нь ч бий, тийм учраас нэг буудалд гэхэд заримдаа 2,3 охин зэрэг хүнтэй танилцаж тэднийг явтал нь цуг байцгааж бие биентэйгээ танилцаж найз нөхдүүд болдог. Монголд зуучлах товчоо хаана хаана хэн хэн эрхэлдэгийг нь ч андахгүй охидууд зөндөө байдаг. Тэд нэг нь очоод үзчихсэн байхад бусдаа дагуулан очдог бөгөөд мэдээлэл маш амархан тархаж нэг зуучлах товчоонд нь сонгогдохгүй байвал өөр нэг зуучлах товчоонд бүртгүүлчихдэг. Маш олон газар бүртгүүлвэл сонгогдох магадлал нь маш өндөр байдаг учраас тэр юм. Хүүхэд гаргачихсан эмэгтэйчүүд сонгогдох нь маш магадлал багатай байдаг бөгөөд хүүхдээ хэлээгүй байж байгаад суухаар болсоныхоо дараа хүүхэдтэйгээ хэлэхээр шууд л татгалзсан хариу сонсоцгоодог ажээ. Тэгэхээр эрт хүүхэд гаргаад амьдрал нь бүтээгүй эмэгтэйчүүдэд энэ нь маш хүнд цохилт болдог байна.

Монгол хүүхнүүд маш том юм мөрөөдөж ирдэг бөгөөд их энхдээ санасанд нь хүрэхгүй болохоор маш их гутарцгаадаг.Үнэндээ хүнтэй сууна гэдэг нь диваажинд оччихож байгаа хэрэг биш бөгөөд тухайн хүн гадаадад амьдарлаа гээд шал өөр хүн болчихдоггүй бөгөөд ямар л хүн байсан тэр чигээрээ л байна шүү дээ. Өөрөө л өөрийгөө өөрчлөхгүй бол гадаадад амьдарлаа гээд чамайг хэн нэгэн өөрчлөхгүй чи ямар зан араншин ямар дутагдалтай байсан энд ирээд тэр чигээрээ л байна, хаана ч амьдралын дүрэм өөрчлөгддөггүй бөгөөд чи хэр сайн ажиллана тэр чинээгээр чинь хүмүүс хүлээн авч чамайг үнэлэнэ гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Ирээд гэрээ санах нь гайгүй байдаг ч эхний нэг жил сэтгэл санаа тогтож өгөхгүй, сэтгэл давчдаж маш хэцүү байдаг. Гэхдээ нөхөр чинь чамайг зодож нүдэж дарамтлаагүй л бол ямар ч байсан ирсэн зорилгоо бодоод хичээж амьдрах хэрэгтэй. Энэхүү гадаад хүнтэй гэр бүл болох үзэгдэл нь өнөөгийн нийгмийн нэлээд хэсэг эмэгтэйчүүдийг дайран гарч байгаа бодитой оршин буй зүйл юм. Энэ нь ядуу буурай аль ч орны түүхэнд давтагддаг хэвийн л үзэгдэл бололтой.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.