05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Монгол-Солонгосын бизнесменүүд чууллаа

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг (ГХОГХА) "Монгол-Солонгосын бизнес уулзалт"-ыг "Сүнжин Гранд" зочид буудалд өчигдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Монголын 50 гаруй байгууллага, БНСУ-ын 10 томоохон компанийн төлөөлөгч оролцов. Эдгээр нь автомашин, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, гэр болон үйлдвэрийн зориулалттай үлээгч, хатаагч, гагнуур, гал тогооны хэрэгсэл, хүнсний зориулалтын тос зэргийг үйлдвэрлэж, борлуулдаг компаниуд юм байна.

Эл өдөр Монгол, БНСУ-ын компаниуд цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцаж санал бодлоо солилцов. Цаашид хоёр улсын бизнес эрхлэгчид ямар нэг зуучлалгүйгээр шууд харилцаж, хамтран ажиллах боломжтой байгаа юм хэмээн оролцогчид ярьж байлаа. Хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох зорилгоор БНСУ-ын Олон улсын худалдааны нийгэмлэг болон Монголын ГХОГХА 2004 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. "Монгол-Солонгосын бизнес уулзалт"-д оролцож буй "Crystal House" компанийн захирал Н.Батцэцэгтэй уулзлаа.

-Та энэ уулзалтад хэд дэх жилдээ оролцож байна вэ, танайх ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
-Уг арга хэмжээнд тав дахь жилдээ оролцож байна. Манайх импортоор болор, шилэн эдлэл оруулж ирж худалддаг. Байгуулагдаад 15 жил болж байгаа. Манай компани гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэдэг "Korea Hwanjin" компанийн албан ёсны дистрибьютерээр ажиллах эрхийг өнөөдөр авлаа. Энэ компани Америк, Герман гээд дэлхийн 16 оронд бүтээгдэхүүнээ экспортолдог юм байна. Удахгүй Монголд нийлүүлнэ.

-Уулзалт бизнес эрхлэгчдэд хэр үр дүнгээ өгч байна вэ?
-Үр дүнтэй. Миний хувьд гэр ахуйн барааны бизнес эрхэлдэг. Цаашид чанарын баталгаатай, аялал жуулчлалд ашиглах боломжтой нүүдэл даах гал тогооны хэрэгслииг зах зээлд нийлүүлэх, үүнийгээ таниулах, түнш хайх зорилгоор уг уулзалтад орж байгаа.

Л.Лхагважаргал

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.