04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Пак Гын Хэ: Цөмийн зэвсгээ хураахаас нааш Умард Солонгостой ямар ч яриа хэлэлцээ хийхгүй

ТОКИО. /Sputnik/. Пхеньян зургадугаар сарын 6-нд устөрөгчийн бөмбөг туршсан, мөн хоёрдугаар сарын 7-нд тойрог замд хиймэл дагуулаа байрлуулсан гэж мэдэгдсэнээс хойш Умард Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдтэй холбоотой түгшүүрт байдал үүсээд байгаа билээ.

Эдгээр үйлдлүүд нь НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байгаа хэрэг мөн бөгөөд НҮБ болон АНУ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг авахаас аргагүйд хүрсэн билээ.

Өнгөрсөн сард  Пхеньяны зүгээс цэргийн хэлэлцээ хийх саналыг дэвшүүлж, түүнийг нь хүлээн авахыг Өмнөд Солонгост уриалсан юм. Түүнчлэн Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах хэрэгтэйг сануулахын сацуу үндэсний нэгдлийг хангахын тулд хамтран арга хэмжээг авахыг мөн уриалсан билээ. Харин Өмнөд Солонгос Умард Солонгосыг “жинхэнэ ёсоор” цөмийн зэвсэггүй улс болохыг шаардаад, уг саналыг няцаажээ.

Өмнөд болон Умард Солонгос нь 1950-1953 оны Солонгосын дайны дараа энх тайвны ямар ч гэрээ байгуулаагүй учир хоёр тал одоо ч дайны байдалтай байдаг.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.