04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

"Севол"-ыг татаж гаргах ажиллагаа эхэллээ

СӨҮЛ. /NHK/. Өмнөд Солонгосын өмнөд эрэгт хоёр жил гаруйн өмнө живсэн гатлага онгоцыг татан гаргах ажил эхэллээ.

“Севол” онгоц 2014 оны дөрөвдүгээр сард живсний улмаас 295 хүн амь эрсдэж, 9 хүн сураггүй болсон юм. Хохирогчдын ихэнх нь аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан билээ.

Өмнөд Солонгосын Далай тэнгис, загас агнуурын яамны мэдээлснээр, өчигдөр уг гатлага онгоцыг  кранаар татаж эхэлсэн байна. Уг хөлөг онгоц 44 метрийн гүнд байгаа юм.

Сураггүй болсон нэгэн охины эцэг гатлага онгоцыг татан гаргах ажиллагааг харахаар иржээ. Тэрбээр хэлэхдээ “Онгоцыг бүрэн татаж гаргахыг л хүлээж байна” гэжээ.

Уй гашууд автсан хохирогчдын ар гэрийнхэн уг онгоцыг нэн даруй татаж гаргахыг хүсч байсан юм. Харин техникийн асуудлаас үүдэн  онгоцыг татаж гаргах ажлыг маш болгоомжтой алгуур гүйцэтгэх шаардлагатай байгаа гэдгийг засгийн газрын албаны хүмүүс мэдэгдсээр байгаа билээ.

Тус улсын Засгийн газар энэ сарын эцэс гэхэд хөлөг онгоцыг бүрэн татаж гаргахыг зорьж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.