05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Солонгосчууд цэвэрлэх байгууламжыг хүрээлэн болгожээ

Солонгосын дайны дараа Сөүл хотод хүн ам ихээр суурьшин, байшин барилга хурдтай баригдаж эхлэсэн бөгөөд энэхүү хөгжлийн явцад тус хотын дундуур урсдаг гол ус, нуур цөөрөм ширгэж цэвэр усны нөөц хомсдоход хүрчээ. Тиймээс Солонгосчууд шийдвэр гарган голын усыг ширгэхэд нөлөөлсөн зарим зам гүүр, барилга байшинг буулгаж ширгэсэн гол мөрөн, нуур цөөрмийг сэргээх ажлыг эрчимжүүлэн дэс дараатай олон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. өыбөыбөыбөТэдгээрийн нэг нь  Намьяанжу дахь усны анхны үйлдвэр болох “Хуа-догийн Экологийн парк” юм. 1993 онд байгуулагдсан тус ус цэвэрлэх байгууламж нь өдөрт 10.000м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай байсан. Түүнийг өргөтгөөд 1997 оны 12 сард Хуа-догийн бас нэгэн том хэмжээтэй өдөрт 15.000м3 ус цэвэршүүлдэг байгууламжийг дахин барьжээ.

            Гэвч нийгмийн хөгжлийг дагаад хүмүүсийн хэрэглээ улам өсөж, үйлдвэрүүдээс гарах бохир усны хэмжээ ихэссэнтэй уялдулаад 2005 онд хоёр дахь үйлдвэрээ байгуулж ашиглалтанд оруулсан нь Намьянжугийн Ус цэвэршүүлэх байгууламж юм.

            Ус цэвэршүүлэх байгууламж нь 89947м2 талбай бүхий иргэдийн амралт зугаалга, аялал жуулчлалын ногоон бүс болгон тохижуулсан цогцолбор юм. Тэнд уран барилгын өвөрмөгц шийдэл оруулан төгөлдөр хуур хэлбэртэй “00” өрөө, “S” хэлбэрийн усан сан байгуулж, 1537м уулын зам, 452м явган хүний зам тавьжээ. Тус хүрээлэнд Дэлхийн анхны хиймэл хүрхрээ байгаль эхийн өөрийн тогтоц мэт уулын оргилоос урсаж, тус цогцолборт үзэсгэлэн нэмэх бөгөөд хүрхрээний өндөр 61,5м,  урт нь 91,7м байдаг аж. Экологийн хүрээлэн нь үндсэндээ хоосон байсан газарт усаа ашиглаад янз бүрийн цэцэг, мод ургамалыг тарьж цэцэрлэгт хүрээлэнг бий болгосон юм. Хүрээлэнгийн хаалгаар ороход цэцэгс цэцэгсийн хаан сарнай цэцэгийн ахилуун үнэр ханхийн хүмүүсийн сэтгэлийг зөөллөн угтдаг, үзэсгэлэнт ногоон бүс бөгөөд тэнд 5 төрлийн цагаан нарс мод 1700 орчим, Сибирийн удвал цэцэг 9000 гаруй тарьжээ.

            Цэцэрлэгт хүрээлэнд солонгын долоон өнгөөр туяарах усан оргилуур, хүүхэд багачуудын тоглон наадах ая тухтай талбай болон иргэдийн биеийн тамирын дасгал хийх боломж бүрдсэн 7 цогцолборыг байгуулж өгсөн байна. Үүнээс гадна тэнд янз бүрийн загас, усны амьтанг үржүүлдэг. хиймэл цөөрөм байдаг бөгөөд байгаль орчин, агаарын бохирдуулах гэж юу болох бохирдуулвал ямар хор уршиг, үр дагвар хүн төрөлхтөнд ирдэг гэдгийг иргэдэд тэр дундаа хүүхэд залуучуудад ойлгуулах зорилготойгоор байгуулсан танхим музейг байгуулсан байдаг. Үүний зэрэгцээ ус хэрхэн эргэлддэг, бохир усаны нян бактеруудын тухай мөн хүн усанд яаж үрэлгэн хандаж байдаг гэдгийг харуулсан үзвэрүүдийг хийсэн байдаг.

            Энэхүү экологийн хүрээлэн нь үндсэндээ хоосон тал газар баригдсан бөгөөд энэ бүхнээр дамжуулан хүн усыг хайрлаж, гамнаж хэрэглэх юм бол байгаль маш хурдтай сэргэж чаддаг гэдэг ойлголтыг төрүүлэхийг зорьсон байна. Хуа-дог сонгосон шалтгаан нь ч үүнтэй холбоотой юм. Учир нь уг газар өмнө нь олон үйлдвэртэй, тэдгээрээс их хэмжээний бохирдсон ус гаргадаг газар байжээ. Өнөөдөр Хуа-догийн ус цэвэршүүлэх байгууламж үйлдвэрлэл буюу үйлдвэрийн томоохон цогцолбор гэж хэлж болохоор газар болжээ. Цэвэрлэх байгууламж нь орон сууцны айлуудаас гарч байгаа бохир усыг бохирын хоолойгоор дамжуулан, шууд ус цэвэршүүлэх үйлдвэрлүү өгч тэндээ хайрга, элс бүхий байгууламжруу орж цэвэрлэгдэнэ. Дараа нь уснаас өөх тосныг шүүж, салгадаг хяналтын систем дундуур явж, “bouncy” гэдэг зүйлээр цэвэрлэгддэг байна. Энэ үед бохирын 30% цэвэрлэгдэх бөгөөд энэ мэтчилэн 7 цэвэрлэх дамжилгыг дамжиж 3 цагийн турш цэвэрлэгдэнэ. Цэвэршүүлэгдсэн ус нь цааш шүүх систем рүү явдаг. Шүүх систем нь хүний биед хортой байж болох нянг хамгийн бичил системээр цэвэрлэж халдваргүйжүүлээд гаргадаг. Цааш нь дахин хүний бие, эрүүл мэндэд хортой зүйлүүдийг шүүж авдаг байна.

            Намьянжугийн Хадо ус цэвэр-шүүлэх байгууламж нь хоногт нийт 4300 м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай, усны бохирдлыг 5 мг/л болтол нь бууруулдаг бөгөөд байгууламж нь 24 цагийн турш 365 хоног ажилладаг.            Ийнхүү Солонгосчууд бохир усны асуудлыг шийдэхийн зэрэгцээ иргэдийнхээ болон жуулчдын эрүүл, онгон байгалийг мэдрэх бололцоотой аялал жуулчлалын цогцолборыг хүний гараар бүтээн байгуулж чаджээ.

            Харин Монголчууд бидний хувьд мөхөлийн эрмэгт тулаад байгаа Ногоон нуур, Дунд гол, Туул, Дунд гол,  Ногоон нуур зэрэг мөхөж үгүй болохын эрмэгт тулаад байгаа гол усаа нөхөн сэргээж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тиймээс Монголын “Туул” ротаричууд Солонгос Улсын ротаричуудтай  хамтран “Туул гол” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Н.Алтанхуягаар ахлуулсан “Туул” ротарийн 14 гишүүд тус улсад ажлын айлчлал хийгээд ирлээ.

Эх сурвалж: Алтангадас сэтгүүл


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.