05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Солонгосын тухай сэтгэгдэлээсээ....

Нөхөр маань солонгос хүн, тэр хүнд ганц ч удаа олигтой сэтгэлийн үгээ ч хэлж чадаагүй өдий хүрчээ. Амьдрах хүслийг минь бодит болгож өгсөнөөрөө энэ улс үнэхээр гайхамшигтай санагддаг юм. Би хааяа ингэж баярлах сэтгэл төрөвч бас л энэ чинь солонгос хүн шүү дээ, цаашдаа юу ч болоо билээ гэж бодно. Гэхдээ надад энд хийсэн юм юу ч алга. Ач буянтай хүмүүсийн хийж өгсөн хоолыг идээд л авч өгсөн хувцсыг нь өмсөөд л хажуугаар нь солонгос хэлний үнэгүй хичээлд суугаад л өдөржин хийх юмгүй гэртээ сууна. Монгол таньдаг хүн байхгүй учир гадагшаа гарсан ч ганцаараа хаачих билээ дээ, энэ бүхэн одоохондоо иймэрхүү ч гэлээ, цаашдаа би ажил хийж хүн шиг мөнгө олж баяр баясгалантай амьдармаар байна. Мөнгө олоод ар гэртээ бэлэг өгч явуулмаар байна. Бүх юм боломжтой ч гэлээ ажил яаж олохоо мэдэхгүй байна.

Сөүл ёндинпугү хавьд ойрхон ажил байвал хэлж өгнө үү, монголд байхдаа сайхан амьдралыг мөрөөдөж хүнд хэцүүхэн л байсан. Ажилд орьё гэхээр мэргэжил туршлага гээд ерөөсөө авахгүй, яагаад ч юм эв нь таарч өгдөггүй байсан. Харин энд санаа зовох зүйлгүй өөрөө өөрийнхөө төлөө амьдарч эхлэх цаг минь ирсэн юм шиг байна. Хадам аав ээж маань дээд давхарт амьдардаг. Хадам ээжийгээ энд дурдахгүй өнгөрч болохгүй. Үргэлж л хүүгийнхээ төлөө санаа зовж байдаг. Энд ер нь ээж гэдэг хүн энэ гэрийн хамаг ажлыг хийх бөгөөд хажуугаар нь ууланд гарах дуртай, настай хүн гэхэд уул руу их сүрхий авирах төдийгүй, ууланд ирэхээрээ агаар нь сайхан учир толгой ч өвдөхөө байчих юм гэж ярина. Тэгээд гэртээ тогтоно гэж байхгүй үргэлж л хачираа бэлдэх гээд энд тэнд зах явчихна. Хаана юу хямдхан байдгийг андахгүй.

Эд нар ер нь гоё хувцас гэж байхгүй юм шигээ, байсан ч тэрийгээ өмсөөд өдөр бүр гангараад байхгүй, үргэлж л ажил хийж байдаг болохоор дандаа л ажлын хувцас өмсөнө. Их энгийн хөдөлмөрч улсууд юм шиг санагдсан, миний хоёр дахь гэр бүлийн тухай бичээд л баймаар байна... гэвч энэ хэн нэгэнд хэрэгтэй эсэхийг мэдэхгүй байна...

Энд ирээд хоёр ч хуриманд явав. Монгол хүмүүс энд тэнд ирсэн даруйдаа хурим хийдэг. Хараад байхад эндхийн хуримын ёслол нь нэг л жишигтэй нийтийн түгээмэл ёслол юм шиг санагдсан. Тэр өдөр хурим хийх хүмүүс өглөөнөөс авахуулаад л эмэгтэйчүүд нь нүүрээ будуулж эхлэнэ, тэгээд дараа нь үсээ янзлуулна, шинээр гэр бүл болох гэж байгаа солонгос бүсгүйчүүд тэр дунд тасрахгүй бөгөөд будаж янзалж байгаа охидууд нь өдөр бүр хэдэн арван удаа хийсээр байгаад ажил нь бүр гарт нь орчихсон юм шиг байдаг, монголд маань ч гэсэн ганцхан хуримын ордон гэлгүй иймэрхүү бүх үйлчилгээг нь нэг дор үзүүлдэг авсаархан ордон байвал зүгээр юм шиг, тэгвэл хүн болгон л хуримын ордонд орж ёс төртэй хийхэд нээг их зардал чирэгдэл гарна гэж төвөгшөөх шаардлагагүй юм шиг ,бүх юмаа прокатлаад л өмсчихөнө. Бүх юм нь бэлэн байж байдаг. Бас ч үгүй солонгосчуудын хувьд боломжийн юм шиг санагдсан.

Инээдтэй нь монгол бүсгүйчүүд маань солонгосоор юу гэж хэлээд байгааг нь ойлгодоггүй учир заримдаа будилж буруу зөрүү үйлдэл хийх нь инээдтэй..... гэхдээ болох ёстой юм бүгд болоод л зургаа авхуулаад л дараа нь бас үндэснийх нь хувцасыг өмсөж бяцхан ёслол хийгээд зургаа авахуулдаг. Ингээд л бүх юм нэг цагийн дотор дуусч хүмүүс тусгайлан бэлдсэн танхимд орж нийтээрээ нэгэн ижил хоол иднэ. Хоолных нь сонголт арвин бөгөөд бүгд нэг нэг тавга аван идэх дуртай юмаа сонгон хооллоно. Хуриманд ирж байгаа хүмүүс янз бүрийн бэлэг өгнө гэж байхгүй, бүгд л дугтуйнд мөнгө хийж өгөх бөгөөд дээр нь нэрээ бичсэн байна. Энэ нь ч их амар юм шиг санагдсан. Тэгээд ёслол дуусаад л бүгд гэр гэрийн зүг явж одно доо. Би тэр хуриманд очих гэж нөхөр бид 2 машинаар 5 цаг явсан бөгөөд маш урт замыг ажралгүй элдвийг харан шохоорхсоор байгаад л өнгөрөөсөн. Дандаа хурдны замаар явсан бөгөөд зам нь ч гэж сайхан, эргэн тойрон уул ус ногоон ой, энд ирээд л уул моднуудыг нь хараад л маш их гайсан. Уг нь ийм бага газар нутаг дээр ийм олон сая хүн амьдардаг юм чинь нэлдээ л байшин барилга байдаг байх гэж бодсон чинь тэр чигтээ ногоон ой мод хаа сайгүй тааралдаж байсанд бүр гайхаж орхисон ч аяндаа дасчихсан. Янз бүрээр ургасан мод цэцэгнээс өөр юм бараг харагдахгүй болохоор жаахан уйтгартай. Солонгосчууд өөрсдөө үүгээрээ их бахархдаг юм байна лээ, гэхдээ хичнээн байгаль хараад байгаа ч сэтгэл давчдаад л байдаг, үнэндээ энд олон жил амьдраагүй болохоор тэгж санагдаж байгаа юм байнаа гэдгийг би сүүлд нь мэдэрсэн. Удаан амьдарвал яг л энэ хүмүүс шиг үнэрийг нь мэдэрч агаарыг нь амталж гоо сайханыг нь олж харж сурах юм шиг байна лээ... 

unuruu_800@yahoo.com

Орлоод ирсэн захидлаас...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.