05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Солонгос орноор сонин юу байна вэ?/гурав/

…Дэлгүүрийн энэ тасагт байх сонирхол татаж байсан бараануудын нэг бол бугын цусан эвэр.Энэ бүтээгдхүүний тухайд өгүүлэх нь аяндаа хүн орхоодойн талаар бичиглэх шалтагаан үүсгэсэн юм. Хүн орхоодойн тухайд энэ ногоон ургамлын үндэс нь хүний бие организмыг хүч таммир оруулах үйлчилгээтэй.Солонгос улаан хүн орхоодой нь байгал дэлхийгээс энэ үндэстэнд олгогдсон ховор баялаг юм.Хүн орхоодойг солонгос хүмүүс эрт дээрээс олж хэрэглэж иржээ.Энэ ургамалын үндэсийг байгалаас олох нь тийм ч амар байсангүй ээ.Энэ тухай өгүүлэх нь үлгэр домог мэт сонсогдоно. Одоогоос хэдэн зууны өмнө Солонгос,Орос,Хятад гурван улсын зааг нутгаар байгалын хүн орхоодой олддог байлаа.

Энэ ургaмлын үндэсний ид шидийг Солонгос хүмүүс анх мэдсэн цагаас нилээн хойно Орос,Хятад хүмүүс хүн орхоодойн эрэлд энэ нутгыг зорин явах болжээ.Эдгээр хүмүүс Хятадын зүүн хойд нутгаас болон,Оросын Дорнод хязгаар,Находка,Уссурийск болон бүр цаашхи Сибирээр дамжсан Тунгуск нутгаас хоёр гурван мянган километр зам туулан ирж байлаа.Эрэлчид аянд гарахдаа ямарч унаа хөсөггүй зөвхөн богцоо үүрэн, идэх хоол хүнсээ замаасаа байгалаасаа олж явдаг байсан нь тийм ч амаргүй байсан юм.Тэд олон сар дамжин зөвхөн ой тайгаар аялах замд махчин араатан амьтадтай амь өрсөн тулж аминд халтай бэртэж шархтсан үедээ аглаг ой дахь анагаах шидтэй ургамлуудыг хэрэглэн эдгэрснээр олон төрлийн эмийн ургамлын болон араатан,жигүүртэн ан амьтадын мах,эд эрхтэнгүүдийн анагаах ид шидийг нээсээр явжээ.

Ингэж олон төрлийн эмийн өвс хэрэглэхийн хажуугаар бугын цусан эврийн ханд ууж биеийн хүч чадлыг сэргээж явдаг байлаа.Мөн эрэлчид буга агнаж халуун цусыг нь ууж,махнаас нь чанаж,шарж идээд,ангийн мах биедээ авч явах нь араатан дагуулах аюултай учираас үлдэх зарим хэсгийг модонд өлгөж хатааж орхидог байжээ.Ингэж хатаасан бугын махыг ойд явах бусад эрэлчид тааралдвал идээд явдаг байв.Хүн орхоодой ховор олддог ч гэсэн зөвхөн 5 настай хүн орхоодойн үндэс хамгийн чанартай байдаг бөгөөд хамгийн их дээд үнэд хүрдэг байжээ.Гурван жил ургасан хүн орхоодойн үндэсийг ухаж болох боловч хүний биед сайн нөлөөлөх хэмжээнд боловсорч чадаагүй байдаг байна.Хүн орхоодойн эрэлчид ургасан нас нь гүйцээгүй хүн орхоодой олдвол түүнийгээ бусад эрэлчидэд анзаарагдахгүйгээр нууж уг газрынхаа баримжааг сайн тогтоож авснаар орон нутаг руугаа харьж 5 нас хүртэл ургаж гүйцтэл хүлээсний эцэст эргэн тэмдэгт газраа олж ирж хүн орхоодойнхоо үндсийг ухаж авдаг байв.

Ингэж олж авч чадвал нилээн хэдэн жил ам бүлээ тэжээх их мөнгөтэй болдог байв.Зарим үед тэмдэгт хүн орхоодойгоо олж чадахгүй төөрөх үед ойд амьдрагч нисдэггүй нэгэн явган шувууг хэдэн өдөр дагаж мөрийг нь хөөж явж байж олдог байв.Тэр шувуу хүн орхоодойн таван салаа навч ургах ишний үзүүрт ургасан тод улаан цэцгийг иддэг болохоор уг цэцгийн үрийг тэр шувууны сангаснаас олж тогтоож өнөөх шувууны явсан замаар орж тэмдэгт хүн орхоодойгоо олж чаддаг байжээ. Хүн орхоодойн үндэсийг ухаж авч болдог цаг үе бугын цусан эвэр 5 салаалж ургах үетэй давхцдаг юм.Иймд хүн орхоодойн эрэлчин буга агнаж цусн эврийн хандыг бэлтгэж авснаар урт хугацааны аялалаа цааш үргэлжлүүлэх хүч тэнхээг авч чаддаг байжээ.Бугын цусан эврийн хандыг хүн орхоодойн эрэлчид анх хэрэглэдэг байжээГэвч олж ухсан хүн орхоодойгоо авч явах замд тэдний замыг тоссон дэн буудлын наймаачид хямд үнээр худалдаж авах нь их байдаг байжээ.Тэр худалдаачид хямдаар авч эс чадваас авч яваа хүн орхоодойг нь хуурамч буюу таримал хүн орхоодойгоор солих,эсвэл хунхууз дээрэмчидтэй сэм үгсэн эрэлчидийн цааш явах замд дээрэмдүүлж хүн орхоодойг нь олзолж авах зэрэг баширын арга их хэрэглэдэг байжээ.

Дээр дурдсдан хунхууз дээрэмчид гэдэг нь хөдөө хүн ховор явах аглаг зам тосож аян замд тааралдах хүмүүсийг ирт мэсээр айлган сүрдүүлж дээрэмддэг,нүүрээрээ дүүрэн их сахал ургуулж зүс буруулсан санаа муут шуналт хүмүүнүүд байдаг байв.Хүн мэддэггүй юмныхаа дайсан гэж нэг үг байдаг.Гэтэл үүний эсрэг хүн мэддэг юмныхаа дайсан гэгч болдог байв.Шуналт сэтгэлдээ хөтлөгдөн хунхуузуудтай нийлсэн хүн орхоодойн эрэлчин аян замд дээрэмчидээс мөр буруулан явж буй бусад эрэлчиддээ маш их гай тарьж тэдний амь насанд аюул учруулах нь их байжээ. Солонгост таримал хүн орхоодойн үндэсийг хүнд хүч тэнхээ өгдөг чанар үгүй гэж үздэг байсанаас таримал хүн орхоодойн үндэсийг байгальд ургасан хэмээн худалдваас тэр хүнийг гэр бүлийн хамт Солонгос оронд амьдрах эрхгүйгээр хөөж цээрлүүлдэг байжээ.Эрэлчин хүн ийм цээрлэл амсах нь ихэнхдээ замд дайралдсан муу санаат хүмүүн авч яваа хүн орхоодойг нууцаар сольсноос болдог байжээ.Ингэж нутаг орноосоо хөөгдсөн хүмүүс Орос орны ой тайгаар дамжин тус оронд суурьшин амьдрах болжээ.../үргэлжлэл бий/

Балганы Батмонгол. Солонгос 2008/05/06.        


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.