05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Солонгос орноор сонин юу байна вэ? /нэг, хоёр/

Нэг: Солонгосын ард түмэн,хангуг үндэстний өвөрмөц билэгдэл босон Хана мөрөн, байгалийн үзэмжит сонин тогтоцоо гайхуулах Сорогсан уулын оргил, уг уулын бэл дэх далайн эргийн цэнгэг ус зэрэг байгалийн үзэсгэлэнгээрээ гайхуулах дуртай. Солонгос хүн энэ сайхан байгалиа гайхуулахаасаа илүү байгалийнхаа сайхныг өөрсдөө биеэрээ мэдэрч алжаалаа тайлан, сэтгэлийн таашаал авч их эрч хүч авч байдаг юм билээ. Солонгосын ард түмэнд заяагдсан байгалийн энэхэн сайхан үзэсгэлэнгээ бахдан гайхуулахын зэрэгцээ түүнийгээ өсөн торниж байгаа ирээдүйдээ хайрлан хамгаалахын жишээг үзүүлэн байгальдаа хүмүүсээ улам ойртуулан өндөр оргилт үзэсгэлэнт Сорогсан уул болон бусад уулын бэлээс оргилд нь хүртэл тухлаг сайхан зам зассан байдаг ажээ.

Солонгос орны байгалийн үзэсгэлэнг өргөн уудам нутагтай Монгол орны байгалийн үзэсгэлэнтэй зүйрлэхэв. Хэдэн арван сая/46 сая хүн/ хүн амтай Солонгос улсын багахан газар нутгийн /99,3ам.дөр.км/ дийлэнхи нь уулархаг газар байдаг ба байгалийн нөөц баялаг хомс юм. Солонгос хүнсний дэлгүүрээр ороход Монгол оронд байгаад одоо устаж эхлэж байгаа байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд өрөөстэй байх нь тааралдана. Эдгээрийн зарим нэгийн тухай өгүүлэх нь... Солонгосын нэр бүхий олон сүлжээ дэлгүүрүүдийн нэг “Ханару март”-ын сүлжээ энэ улсын өнцөг булан бүрт том, том хотуудад болон хот, хөдөөгийн том жижиг суурингуудад алхам тутам тааралдана. (Цааш унших дээр дарж Зургуудыг үзнэ үү)

Тухайн орчны оршин суугч хүн амын нягтралтай уялдуулан том ,жижиг хэмжээтэйгээр “Ханару март” салбараа байрлуулсан байна. Энэ дэлгүүрийн нэг онцлог нь том, бага ихэнхи салбарынхаа дэргэд хамтарч ажилладаг “Nong Hyup” (www.nonghyup.com хангилаар 농협 인행) банкны салбар болон бэлэн мөнгөний машин (АТМ) байрлуулсан байдаг нь хэрэглэгч үйлчлүүлэгчидэд ойртсон цогц үйлчилгээ болсон байдаг. Солонгост амьдарч байгаа Монголчууд энэ банкны үйлчлүүлэгч болоход боломжтой байдаг юм. Хоёр: ...”Ханару март” дэлгүүрийн олон бараанууд дундаас хүн тэр бүр сонирхоод байдаггүй зарим барааны тасгууд байх.Учир нь энд байгаа бараанууд жинхэнэ байгалийн гаралтай цэвэр бүтээгдхүүнүүд байдаг ба тийм ч болохоор үнэ нь хүн тэр бүр аваад байхааргүй жаахан их талдаа байдаг. Зарим нэгээс нь хүн орхоодойн ханд,хар ямааны бэлдмэл, хушны самар, сармисны ханд зэргийг дурдаж болно. Эдгээр нь хүний биед эрч,хүч,амин дэм өгдөг ба өдөр тутам тогтоосон тунгаар хэрэглэгддэг юм. Нас тогтсон Солонгос хүмүүс дээрхи бүтээгдхүүнүүдийг байнга хэрэглэж байгаа тааралдана. Эдгээр бараануудаас хоёр нь миний анхаарлыг зүй ёсоор татсаны нэг нь хушний самар чөмөг байв. Хушны самарны чөмөгийг ширхэг бүрээр нь цэвэрлэж шил, гялгар уут, лааз, цаасан хайрцагт 100гм-аас 1000гм хүртэл савлаж худалдаалдаг юм байна. Ахиулан ажвал хушны самарны чөмөгийг том,жижигээр нь ялгаж ангилсан байх ба үнэ нь ч өөр байлаа.

Ерөнхийд нь үнийг нь сонирхвол хамгийн жижиг савтай нь 8 орчим доллар /солонгос воноор бичсэнээс долларт шилжүүлэн бичвэл олонхи хүмүүст ойлгомжтой болов уу гэж бодлоо/ тэгээд хамгийн их үнэтэй нь 120 доллартай тэнцэж байв. Дундажлаж бодвол савалгаа,ангиллаасаа шалтгаалан 1кг чөмөг 60-90 доллар орчим үнэтэй юм байна.Хушны самар хаанаас боловсруулдагыг нь сонирхвол Солонгосын Чугрыен,Гапмеон,Букмеон зэрэг хойд зүгийн уулархаг нутгын багахан газарт ургадаг ажээ. Модноос самар түүх нь ч бас сонирхолтой. Модонд авирах хүн гутландаа хөнгөхөн авсаархан төмөр дөрөө бэхлэж уяад ,4-5 урт хулсан уурга авч модонд авираад борогцойг төвөггүй унагаадаг юм байна. Солонгост хот дотор хүмүүсийн амралтанд зориулсан явган зам бүхий багахан хэмжээний толгод,цэцэрлэгт хүрээлэнгүүд маш олноор байгуулсан байх ба тэдгээр газруудад тарьсан хуш мод нилээд тааралдана. Хушны самарнаас тос ялгаж авдаг гэж өмнө хаа нэгтэйгээс сонсож байсан болохоор энэ тал дээр зориуд сонирхвол Солонгост л лав борогцой цайруулж,ясыг нь хагалж чөмөгийг хальснаас нь салгаж угааж хатаан цэвэрлэж боловсруулахаас өөрөөр боловсруулдаггүй юм билээ.Харин зарим үед хушны самарны чөмөгтэй цай,хоол хийж бэлтгэдгийг үзсэн. Мөн чөмөгийг нунтаглаж нарийн боов болон зарим нэг үндэсний хүнсний бүтээгдхүүнд нэмэлт болгож хэрэглэдэг юм.Солонгос дахь хушны самарны тухайд иймэрхүү сонинтой ажгуу. Үргэлжлэл бий...

Балганы Батмонгол. Солонгос.2008 оны 4 дүгээр сар 15.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.