05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Солонгос орноор сонин юу байна вэ?

Солонгосын ард түмэн,хангуг үндэстний өвөрмөц билэгдэл босон Хана мөрөн,байгалийн үзэмжит сонин тогтоцоо гайхуулах Сорогсан уулын оргил,уг уулын бэл дэх далайн эргийн цэнгэг ус зэрэг байгалын үзэсгэлэнгээрээ гайхуулах дуртай. Солонгос хүн энэ сайхан байгалаа гайхуулахаасаа илүү байгалийнхаа сайхныг өөрсдөө биеээрээ мэдэрч алжаалаа тайлан,сэтгэлийн таашаал авч их эрч хүч авч байдаг юм билээ. Солонгосын ард түмэнд заяагдсан байгалын энэхэн сайхан үзэсгэлэнгээ бахдан гайхуулахын зэрэгцээ түүнийгээ өсөн торниж байгаа ирээдүйдээ хайрлан хамгаалхын жишээг үзүүлэн байгальдаа хүмүүсээ улам ойртуулан өндөр оргилт үзэсгэлэнт Сорогсан уул болон бусад уулын бэлээс оргилд нь хүртэл тухлаг сайхан зам зассан байдаг ажээ. Солонгос орны байгалийн үзэсгэлэнг өргөн уудам нутагтай Монгол орны байгалын үзэсгэлэнтэй зүйрлэхэв. Хэдэн арван сая /46 сая хүн/ хүн амтай Солонгос улсын багахан газар нутгын /99,3ам.дөр.км/ дийлэнхи нь уулархаг газар  байдаг ба байгалын нөөц баялаг хомс юм.

Солонгос хүнсний дэлгүүрээр ороход Монгол оронд байгаад одоо устаж эхлэж байгаа байгалийн цэвэр бүтээгдхүүнүүд өрөөстэй байх нь тааралдана. Эдгээрийн зарим нэгийн тухай өгүүлэх нь...

Солонгосын нэр бүхий олон сүлжээ дэлгүүрүүдийн нэг  “Ханару март”-ын  сүлжээ энэ улсын өнцөг булан бүрт том,том хотуудад болон,хот,хөдөөгийн том жижиг суурингуудад алхам тутам тааралдана. Тухайн орчны оршин суугч хүн амын нягтралтай уялдуулан том ,жижиг хэмжээтэйгээр “Ханару март” салбараа байрлуулсан байна.Энэ дэлгүүрийн нэг онцлог нь том,бага ихэнхи салбарынхаа дэргэд хамтарч ажилладаг “Nong Hyup” (www.nonghyup.com  хангилаар 농협 인행) банкны салбар болон бэлэн мөнгөний машин (АТМ) байрлуулсан байдаг нь хэрэглэгч үйлчлүүлэгчидэд ойртсон цогц үйлчилгээ болсон байдаг.

Солонгост амьдарч байгаа Монголчууд энэ банкны үйлчлүүлэгч болоход боломжтой байдаг юм. Ингэхийн тулд уг хүн тухайн амьдарч байгаа газартаа хамгийн ойрхон онших тус банкны салбарыг сонгох нь төвөг багатай байх болов уу.Магадгүй танд тэр салбар үйлчилэхээс татгалзаж болох юм.Тэгвэл шантрах хэрэггүй. Дараагийн салбаруудад очоод хүсэлтээ тавь. Өмнөх салбарт очиж банкны ажилтнуудтай харьцсан тань танд туршлага болно.Мөн энэ үед цаг үетэйгээ зохицсон гүйлгээ ухаан,сэргэлэн,найрсаг харьцаа байхад илүүдэхгүй.

Та тус банкны салбарт очихдоо Солонгост түр оршин суух үнэмлэх,(энд таны бичиг баримтны Зөвхөн таны өөрийнх чинь буюу хуурамч биш байх сунгалтын хугацаа дууссан байсан ч болно)Монгол улсын “Е” серийн гадаад паспортоо авч очиход хангалттай. шаардлагатай.Хэрэв та Солонгост хууль бусаар амьдардаг бол анхнаасаа түр оршин суух үнэмлэхгүй амьдардаг бол Монгол улсын “Е” серийн паспортоо авч очоорой.(Е серийн паспорт сунгалтын хугацаа нь дуусаагүй байх шаардлагатай.Харин паспорт-д дарагдсан виза-ны хугацаа дууссан нь хамаарахгүй) Бүртгэл хийлгэхэд тантай холбоо барих утасны дугаар шаардлагатай.Таны хаяг гэсэн асуултанд та байнга ажилладаг үйлдвэрийн хаяг,эсвэл амьдардаг байрны хаягийг тэмдэглүүлнэ.Хэрэв та автомашинтай бол шатахуун түгээгүүрт байнгын хямдралтай үйлчлүүлэх боломжтой картыг сонгож болно.Эсвэл Ханару март –ын сүлжээ дэлгүүрүүдэд байнгын 2% хөнглөлттэй үйлчлүүлэх картыг сонгож болно.Энэ нөхцөлд та уг банкны картаар Солонгосын бүх тоглоомын паркууд,зарим нэг кино театрт 50% хөнглөлтэй үйлчлүүлж байх болно.Картаа авхын өмнө банкны ажилтнаас –Энэ картаар бүх дэлгүүр болон үйлчилгээний газруудын машинд уншуулж (зурж уншуулах) хэрэглэх боломжтой эсэхийг лавлаарай.

Ингээд л та халаасандаа их хэмжээний вон бэлэнээр нь түнтийлгэж явах шаардлагагүй боллоо.Цалингаа аваад сар бүр Сөүлийг зориод байх шаардлагагүй.Таны өөрийн үйлчлүүлдэг Монгол карго-нуудын утасны дугаар,дансны дугаар танд байхад цалингаа банкны бэлэн мөнгөний машиныг ашиглан Монгол уруу шууд шилжүүлэх боломжтой. Та картаа гэмтээж,хаяж үрэгдүүлвэл танд дахин үнэгүй олгож өгнө.Анх банкинд данс нээлгэхэд дэвтрийн үнэ 1000вон авна. Уг нь арай өөр сэдэв бичиж эхлэж байгаад бага зэрэг хазайн банкны тухай өөрийн боломжоор өгүүллээ.

Үргэлжлэл бий...

Балганы Батмонгол. Солонгос.

2008 оны 4 дүгээр сар 13


 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.