05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Солонгос хүнтэй суусан Монгол эмэгтэйчүүдийн үнэн амьдрал ямар байна вэ?

Солонгост хүнтэй суугаад олон оныг үдэж байгаа аль эсвэл хэдхэн хонож  байгаа Монгол охидууддаа сэтгэлээ нээх гэсэн юм. Энэ бол зөвхөн миний сэтгэл болохоор та бүхэн хэрвээ уншвал хэдэн хүний ертөнц ийм байдаг байжээ л гэж бодоорой...
Дүү маань бас Солонгос хүнтэй гэрлээд дөнгөж сар л боллоо. Түүний сэтгэлийг ойлгох хүн тэр гэрт хэн ч байхгүй, үнэхээр хүнд хэцүү учраас дүү маань яахаа үл мэднэ...
Ямар ч байсан яаж ийж байгаад ирсэн зорилгодоо хүрчих юмсан гэж тэрээр тэвчсэн, би ч гэсэн эгчийн хувьд дүү минь алийн болгон урваж хөрвөх вэ, хичээгээд үз, тэвч л гэж хэлсэн. Надад ч тийм их туршлага байхгүй шүү дээ, би чинь бас ирээд удаагүй. Эгч  дүү 2-т энэ нутагт таних хүн байхгүй явах газар ч үгүй болохоор бидэнд тэвчих гэдэг үгээс ойр үг байгаа ч үгүй. Хүн болгон л тэвчих хэрэгтэй, тэгэж тэвчсэн гэж ярьдаг учраас амьдралын халуун туршлагагүй хүмүүст чинь өөр ямар үг ойр санагдах билээ дээ. Та нар ойлгож байна уу? Бид амьдралын зах зухаас л үзэж байгаа залуу хүмүүс шүү дээ... Гэтэл нөхөр нь ажлаас өөр юм мэдэхгүй, амрахаараа хэдэн өдөр ч хамаагүй унтаад л байдаг, хэл мэдэхгүй учир дүү маань хажууд нь хараад л суудаг. Тэгээд таниж мэдэхгүй хөдөө ирчихсэн учир сэтгэл нь давчдаж бачуурахаас өөр юмгүй байхад хадам ээж нь тэрийг нь үл ойлгоно.

Ээжийнх нь ажилд туслая гэхээр хэрэггүй хэрэггүй гэх...аав нь хийх юмгүй өглөө портероо унаад хаашаа ч юм яваад л өгнө. г нь бол хийх юмгүй өрөөндөө сууж л байвал сайхан юм бишүү гэж болох боловч хэдий болтол тэгэж суух билээ, ямар шувуу биш дээ. Шувуу ч гэсэн торонд удаан байвал нисэхийг л хүснэ биз дээ. Тэгээд дүү маань эгч дээрээ очьё, Сөүл гэдэг ямар хот байдгийг харья, эгчийгээ бас ямар амьдардагийг нь үзье эхнээ, тэд баахан юм орилж чарлаад урдаас нь юм хэлбэл нөхөр нь барьж авч балбачих гээд үнэхээр хэцүү. Бүр нэг удаа цохьсон бөгөөд дандаа толгой руу цохих гэх юмаа аймаар гэж дүү маань хэлж байсан удаатай. Үнэндээ манай дүү Монголд байхдаа олон найз нөхөдтэй байсан гэтэл энд ирээд утсаар ч яриулдаггүй, найз нөхөдтэй нь чхолбоо бариулдаггүй, гэр орон луугаа ээж рүүгээ ярихад нь хадам ээж нь сахиад суучихдаг. Тэгээд жаахан л удаан ярьвал одоо болно, одоо болно гээд хажууд нь үглээд яриулдаггүй...
Уучлаарай нээг их хувийн асуудлаа тооччихвуу даа, магадгүй хэн нэгэн нь өөрсдийнхөө хувийн амьдралыг бусдад ярих ямар хэрэг байнаа гэж болох юм. ..

Гэвч ийм байдалтай олон Монгол эмэгтэйчүүд байгаа болов уу? Тэдэнтэй л бодлоо хуваалцах гэсэн юм. Утсаар ч яриулдаггүй, гадагшаа ч гаргадаггүй, ойр дэлгүүр ч байдаггүй ийм алс бөглүү хүний нутагт юугаа хийж ирсэн юм бэ гэж зарим нь бодож магадгүй юм... Гэхдээ энэ бол Монголын маань олон мянган охидуудын сайхн амьдрах гэсэн хүсэл тэмүүлэл шүү дээ. Үүнийг хэн ч буруутгаж чадахгүй. Мэдээж Монгол маань ядуу байгаа, ажлын байр хомс, цалин муу байгаагийн гор шүү дээ. Монголд амьдрал байсан бол юу гэж илүү харж билүү долоож явах вэ дээ, тийм биз дээ! Энэ чинь хүний л амьдрал шүү дээ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй, элдэв гоёл чимэггү хүний л амьдрал шүү дээ. Би энд ямар нэгэн харь гаригийн амьтны тухай бичсэнгүй,.
Ингээд нэг өдөр дүү маань нөхрийгөө орой гараад явахаар нь хаачдаг юм болоо гээд ирэхгүй болохоор нь гараад хайсан чинь ээж аавынхаа өрөөнд унтаж байв. Шөнийн 12 өнгөрч байхад өрөөндөө ч биш энд нэг хүн байгааг анзаарах ч сөхөөгүй унтаж л байдаг яасан амгалан нөхөр вэ?

Уг нь тэр харь нутагт өөрөөс нь өөр хайрлаж хамгаалах, сэтгэлийг нь ойлгох хүн байхгүй гэдгийг мэдэх л ёстой сон.Гэтэл тэр огт анзаарсангүй, дүү маань бачимдан галзуурах шахаж тэвчих нь утгүй санагдан хоёр шил сөөжүү авч ирэн нөхөртэйгөө ууя гэсэн боловч нөхөр нь уусангүй. Тэгэхээр нь ганцаараа уучихлаа. Яадаг юм тэртээ тэрэнгүй Монгол охидууд уудаг л юм чинь. Өөр яаж сэтгэлээ тайтгаруулах билээ дээ...
Гэтэл маргааш нь хадам ээж нь уурлаж ийм юм байж таарахгүй гээд би хамт амьдарч чадахгүй, салья гэж бодож байгаа бол сал гэлээ...
Дүү маань ч дуртай л байсан. Ингээд зуучилж өгсөн нэг авгайтайгаа орчуулагчтай ирж тэд дахин ярилцах юм гэнээ. Одоо тэгээд яасан нь дээр юм бол бүү мэд. Та бүхэн юу гэж бодож байна? Салвал Монгол руугаа шууд буцна гэнэ... Ингэж байснаас буцсан нь дээр биз дээ? Эд нар биднийг Монголоос зугтааж ирсэн, Монгол руу буцаана гэхээр айна гэж боддог бололтой. Харин ч тийм биш шүү дээ. Бид яваад очих эх оронтой нь сайхан юм даа....

unuruu_800@yahoo.com

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.