05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Сөүлийн метронуудыг өдөр бүр халдваргүйжүүлж байна

СӨҮЛ. /NHK/. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирус Өмнөд Солонгост тархсантай холбогдуулан галт тэрэг, метронуудаа өдөр бүр халдваргүйжүүлэхээр шийдсэнээ Сөүлийн метроны оператор компани мэдэгдлээ. Тус компани жирийн үед долоо хоногт нэг удаа метронуудаа ариутгадаг аж.

 

“Seoul Metro” компанийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, “MERS” тархаж эхэлснээс хойш метроны зорчигчдын тоо 10 орчим хувиар буурчээ. Үүнээс өмнө өдөрт 4.6 сая гаруй хүн метрогоор зорчдог байжээ.

 Тус компанийн ажилчид метроны суудлын доогуур ариутгалын бодис цацаж, суудлын бүс болон бариулыг нь арчиж байгаа аж.

Өдөр бүр халдваргүйжүүлснээр зорчигчдоо титэмт вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлж, хамгаалж чадна гэж тус компани найдаж байна.

Г.Доржханд     www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.