04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Умард Солонгос АНУ, Өмнөд Солонгост заналхийлэв

ПХЕНЬЯН. /BBC/. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр цохилт өгнө гэж Умард Солонгосын цэргийнхэн мэдэгдсэн байна.

Умард Солонгосын Зэвсэгт хүчний Жанжин штаб өчигдөр мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд, хамтарсан цэргийн сургуулилтад оролцож байгаа “дайсны бүлэг” рүү улсынхаа дорнод, төв, өрнөд цэргийн тойргоос сэрэмжлүүлэх цохилт өгнө гэж дурдсан байна.

Мөн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт нь Умард Солонгос руу халдах гэсэн зорилготой бөгөөд үүнд бид хариуг нь барьж, Өмнөдийг, тухайлбал, Сөүлийг чөлөөлөх ажиллагаа явуулна гэж мэдэгджээ.

Умард Солонгосын эсрэг түрэмгий үйл ажиллагаа явуулж байгаа, үүнийг төлөвлөсөн хүн бүрийг ямар ч өршөөлгүй устгах болно гэж мэдэгдэлд дурдсан байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээ авах тогтоол батлагдсаны дараа Умард Солонгос дээрхтэй адил мэдэгдэл хийж байсан билээ.

Умард Солонгос цөмийн пуужин байрлуулж, сэрэмжлүүлэх цохилт өгөхөө амласан тухай тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.