04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Умард Солонгос дахин цөмийн туршилт явуулахаар төлөвлөж байна

ПХЕНЬЯН. /TASS/. Цөмийн цэнэгт хошуу болон баллистик пуужингийн туршилтыг ойрын үед явуулахаар төлөвлөж буйгаа Умард Солонгос мэдэгдлээ. Тус улсын удирдагч Ким Жөн Ун холбогдох зарлигийг гаргасан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

“Цөмийн цэнэгт хошуу болон янз бүрийн ангиллын баллистик пуужингийн туршилтыг тун удахгүй явуулах гэж буйгаа мэдэгдэхдээ Ким Жөн Ун холбогдох анги нэгтгэлүүдэд туршилтад бэлтгэх үүрэг өглөө” гэж KCNA агентлагийн мэдээлэлд дурджээ.

Хиймэл дагуул бүхий зөөгч пуужин хөөргөснөө Умард Солонгосын эрх баригчид хоёрдугаар сарын 7-нд мэдэгдсэн билээ. Харин нэгдүгээр сарын 6-нд Пхеньян сүүлийн 10 жилийн хугацаан дахь дөрөв дэх цөмийн туршилтаа газар доор явуулсан. Цөмийн туршилтыг АНУ-ын дайсагнасан бодлогын хариуд “өөрийгөө батлан хамгаалах зорилгоор” явуулсан гэж Умард Солонгосын эрх баригчид мэдэгдэж байгаа юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан тогтоолд цөмийн технологитой холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг, баллистик пуужингууд бүтээхийг Пхеньянд хориглосон байдаг.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.