04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Умард Солонгос “Нодон” ангиллын баллистик пуужин харвахаар бэлтгэж байна

ТОКИО. /TASS/. Умард Солонгос одоогийн байдлаар 1300 хүртэл км-ын радиуст байгаа онох чадалтай "Нодон" ангиллын байлдааны баллистик пуужин харвах бэлтгэл ажлыг явуулж байна гэж телевизийн “NHK” суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, пуужин бүхий хөдөлгөөнт харвах төхөөрөмжийг Япон тэнгисийн эрэгт байрлуулсан байна. Хиймэл дагуулаас авсан зургуудаас үзвэл, энэ бүсэд тус улсын үйл ажиллагаа идэвхжжээ. Энд пуужин харвахад бэлтгэх ажлыг явуулж байна гэж Японы мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Умард Солонгос хамгийн сүүлд “Нодон” ангиллын пуужинг 2014 оны гуравдугаар сард хөдөлгөөнт харвах төхөөрөмжөөс харвасан юм. Тухайн үед хоёр пуужин 650 орчим км нисч, Япон тэнгист унасан билээ.

Хоёрдугаар сарын 8-25-нд дэлхийг ажиглах хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаагаа Умард Солонгос Олон улсын цахилгаан холбооны нэгдэл болон Олон улсын далайн байгууллагад мэдэгдсэн нь хоёрдугаар сарын 2-нд тодорхой болсон байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.