05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй

ПХЕНЬЯН. /NHK/. Иран шиг цөмийн зэвсгээсээ татгалзах яриа хэлцээг Умард Солонгос хийхгүй.

Умард Солонгосын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ, “Манай улс цөмийн байгууламжуудынхаа үйл ажиллагааг зогсоох асуудлаар ямар ч яриа хэлцээ хийх сонирхолгүй байна” гээд, “Умард Солонгосын нөхцөл байдал Ираныхаас эрс өөр” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман, “Иран цөмийн хэлэлцээрийн нөхцөлийг дагаж мөрдсөнөөр Тегеранд авсан хориг арга хэмжээг цуцална. Умард Солонгос ч Ираны адил цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах нь зүйтэй” гэж мэдэгдсэн юм

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.