05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Цэвэр хөгжлийн механизмыг хүлээн зөвшөөрөв

СӨҮЛ. /energy-news/. БНСУ-ын эрчим хүчний зохицуулах корпорацийн (KEMCO) Хүлэмжийн хийн ялгаруулалтыг шалгах хорооноос Монголын анхны салхин цахилгаан станцын цэвэр хөгжлийн механизмын (Clean Development Mechanism; CDM) үйл ажиллагааг шалгаж үзээд хүлэмжийн хийг бууруулах НҮБ-ын хэм хэмжээг хангасан гэж үзжээ.

 

CDM буюу Цэвэр хөгжлийн механизм нь НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээрийн (UNFCCC) дагуу хөгжингүй орнууд хүлэмжийн хийг бууруулах зорилгоор хөгжиж буй орнуудад технологийн зэрэг дэмжлэг үзүүлж улмаар тухайн хөгжиж буй орны хүлэмжийн хийн ялгаруулах хэмжээг буруулах зорилготой үйл ажиллагаа юм. Монголын сэргээгдэх эрчим хүчний “Clean Energy” компанийн бүтээн байгуулсан салхин цахилгаан станц нь нийслэл Улаанбаатар хотын ойролцоо Салхит хэмээх байрлах бөгөөд нийт 31 цахилгаан үүсгүүртэй аж. Жилд 168 гигаватт (Gwh) цахилгаан үйлдвэрлэж 180 мянган тонн хүлэмжийн хийг ялгарахаас сэргийлэх бөгөөд “KEMCO”-ын шалгалтаар өнгөрсөн зургаан сарын хугацаанд 50 мянган тонн хүлэмжийн хийг ялгаруулахаас сэргийлсэн гэж үзжээ. Мөн уг цахилгаан станц Монголын эрчим хүчний улсын сүлжээнд бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь эрчим хүчний хэрэглээний 80 хувийг нүүрс шатааж үйлдвэрлэдэг тус улсын сэргээгдэх эрчим хүчний ирээдүй гэрэлтэй байгааг харуулж байна.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.