04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Шөнө төрсөн өдрөө тэмдэглэх үү?

Өнөөдөр нэгдүгээр сарын есөнд Солонгос оронд хамт ажилладаг найз дүү нарыгаа гэртээ урин төрсөн өдрөө тэмдэглэлээ.Энэ дүү нар маань 27-30 насны эрэгтэй эмэгтэй 8 залуу байдаг юм. Би хамгийн ахмад нь юм байна л даа. Бид бүгд Солонгост хэвлэх үйлдвэрт ном хийдэг шөнийн ээлжинд ажилладаг юм. Шөнийн ээлжинд хэдэн жилээр ч тасралтгүй ажиллах нь бий. Шөнө ажиллаж байх үед шөнө 00:00 цагт Монголоос ханиас минь,бэр эгчээс минь төрсөн өдрийн мэндчилгээ ирлээ. Хамт ажиллаж байгаа дүү нар минь баярын мэнд хүргэлээ. Бас өөр хүмүүс ч утас уруу мессеж илгээжээ.

Миний хараад байсан ах нараас минь харин байдаггүй. Айлын отгон байх,айлын ууган байх ч сайхан шүү. Би дээрээ 3 ах, 3 эгчтэй айлын бага хүү л дээ. Харин 4 охинтой айлын ууган хүргэн. Миний хадам аав,ээжийн минь мэндчилгээ үнсэлт ханиар минь заавал ирдэг юм. Би энэ дүү нараа дайлж баярламаар байсан боловч "яаж" гэдэг асуулт тулгараад ирлээ. Анх удаа шөнө ажлаас буугаад төрсөн өдөр тэмдэглэх болсон чинь ёстой "шаал тэнэг" санагдчихлаа.Өглөө 8 цагт ажлаас буухад үйлчлэх газар байхгүй.

Орой ажилдаа явахаас өмнө гэхээр бас л болмжгүй жирийн өдөр ажиллаж шөнө унтдаг хүмүүсийн хувьд энэ нь хар өглөө үүрээр баяр тэмдэглээд ажилдаа явахтай яг л адил санагдлаа. За тэгээд сэтгэлээ гаргавал болно л доо. Өглөө тарангуутаа бүгд хамт явж гэрийн ойролцоох эрт онгойдог дэлгүүрээс уушны юм,жимс аваад харив.Ирээд ганц эр хүнд мэдээж олон хүний борцоор хоол хийх хүндрэлтэй л дээ. Нэг санаа төрлөө. Дуудлагаар чикен захиалж утасдсан ч ийм эрт боломжгүй ээ гэсэн хариунууд сонслоо.Тэгэн тэгсээр 11 өнгөрөөж пица авч ирж зочидоо дайллаа. Сэтгэл хангалуун л сайхан баярлав.Ирсэн гийчин буцдагын ёсоор зочиддоо талархсаар үдлээ. Ингээд л ганцаараа ханхайгаад л үлдэв.Тэгээд дөрвөн жилийн өмнөөс цуглуулсан цуглуулгаа нээлээ.Энэ минь л хань болох юм даа. Яагаад гэвэл энд л миний хайрын минь нэг хэсэг байдаг юм. 2004/11 сар. Аавын 9 настай "Боньдигор"оос захиа ирлээ.

Сайн байна уу?Хайрт аав минь, өнөөдөр гэнэт та утасдаад одоо би гэнэт захиа бичиж сууна.Та хол яваад холбоо барьж байгаарай. Ээж,аниа,бид гурав дажгүй ээ.Бид үнэхээр гэр бүл шүү. Гэнэт захиа бичих болсон чинь бичих юм олдохоо байчихлаа. Хөөрхөн хөөрхөн нэртэй шүлэг сүүлд нь бичнэ. Хайртай аав минь үнэхээр хайртай аав минь гэж дуусна. Таныгаа одоо их санаж байна. Бага захиа бичсэнд Sorri. Үнсье аавыгаа. боньдигор Уянга нь. Охин Уянгын минь бичсэн шүлгүүд.

Гэр бүл

Гэр бүл аав,ээжийн хайраас үүсдэг
Гэр бүлийг баярлуулдаг хүүхэд
Гэр бүлээрээ суугаад хоол идэх нь гоё
Гэр бүлээрээ алдар нэрээ дуурсгах нь сайхан. Б.Уянга.2004/10

Дүү
Өхөөрдөм хөөрхөн дүү нар минь
Ах эгчийн хайртай дүү нар минь
Эрхлэн тоглогдоо Уйлдаг дүү нар Б.Уянга.2004/10

Хөөрхөн хөөрхөн аав
Энэ хорвоогийн хамгийн хөөрхөн аав
Хөөрхөн аав зөвхөн Сэлэнгэ,
Уянгын аав Дэлхийгийн аав ч миний аав
Аав минь дэлхийд аав болдог нь гайхалтай.
Аавдаа би хайртай. Б.Уянга.2004/11

Цавуу
Хөдөлмөрийн цавуу
Наалдагч цавуу
Цагаан цавуу,арвин цавуу
Гарамгай тарган цавуу. Б.Уянга.2004/11

Аавын царай
Алс холд яваа мөртөө
Аавын минь нүүр царай
Ойрхон харагддагын учрыг
Огтхонч олохын аргагүй. Б.Уянга.2004/11

b_batmongol@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.