05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

Өмнөд Солонгос Японтой харилцаагаа сайжруулахыг хүсч байна

СӨҮЛ. /NHK/. Өмнөд Солонгос болон Япон хоорондын харилцааг хэвийн болгосны 50 жилийн ойг тохиолдуулан даваа гарагт Сөүл хотод зохион байгуулсан арга хэмжээнд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ оролцжээ.

 

Өмнөд Солонгос дахь Японы ЭСЯ-ны зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр тэрбээр үг хэлэхдээ, “Манай хоёр улс цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан хөгжин цэцэглэхийн тулд энэ онд эргэлт хийх хэрэгтэй” гэжээ.

Түүний хэлсэнчлэн, одоогийн удирдагчид бол хойч үеийнхээ өмнө үүрэг хүлээсэн хүмүүс.

Хоёр талын харилцаанд гол саад болж буй түүхийн асуудлуудаа манай хоёр улс эвийн болоод энх тайвнаар зэрэгцэн орших сэтгэл өвөрлөн даван туулахыг хичээх хэрэгтэй гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хэлжээ.

Хэрвээ хоёр улсын аль аль нь ингэж чадвал энэ онд харилцаагаа илүү сайжруулах эхлэлийг тавьж чадна гэж тэрбээр үзэж байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.