04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Сevлийн гудамжийг цочоосон нь

- Хvvе баривчилгаа. Монголчуудыг визтэй, визгvй толгой дараалан баривчилж байна гэсэн шивнээ vг яах ийхийн зуургvй амнаас ам дамжин, суурь машины ард хeлсee асгаруулан ажиллах Сайнбаярын чихийг дэлслээ.

”Одоо яанаа, хаашаа зугтах вэ, Номуунаа яагаа бол” гэсэн олон бодол дараа дараагаар тархинд харваж, хамаг бие нь эвгvйцлээ. Тэр харцаараа эхнэрээ хайхад, суурь машин руу нь ажилдаа улайран зогсох Номуунаагийн хоёр гарыг цагдаа нар гавлаж байгаа харагдав. “Ээ тэнгэр минь, Сайнбаяр тvvнийг хараад “одоо яанаа, хаашаа зугтах вэ” хэмээн сандчиж дэмий л арагшаа ухрав. Тэртээ дээр онгорхой цонх харагдана. Суурь машинуудын араар нуугдан гvйж, eнee цонх руу авирлаа. Яаж ямаа шиг тийм хурдан авирснаа ч мэдсэнгvй. Ямар ч атугай нэг нь vлдэх хэрэгтэй. Дараа нь учир нь олдоно.
Тэр цонхоор яаж vсэрснээ ч мэдсэнгvй. Нэг л мэдэхэд зогсоо зайгvй давхилдах авто машинуудын дундуур зvгээ мэдэхгvй сvлжин гvйж явлаа. Байдаг чадлаараа дохиогоо чарлуулан ойртсон машиныг эгээ л мeргeчихсeнгvй. Жолооч нь vл мэдэгдэх харийн хэлээр хараал зvхэл урсган давшлахыг ч анзаарсангvй. Харин зvлэгний хайсанд таварцаглаж, хeлд нь ямар нэгэн хурц ирмэгтэй зvйл часхийтэл зvсэхэд л ажлынхаа шаахайг хаа нэгтээ гээснээ мэдлээ. Сайнбаяр тааралдсан таксиндаа гар eргeж, eртeeлeн зугтсаар хотын зах дахь нуугдмал байрандаа ирлээ. Зvрх нь дэлбэрэх шахаж, амьсгаа нь давхцана.
“Манайхаас хvн vлдээ болов уу. Номуунаа яагаа бол. Би ч vйлдвэртээ эргэж очдог eнгeрлee. Сvvлчийн сарын цалингаа авдаг ч eнгeрлee. Хайран ч гурван мянган доллар” хэмээн толгойгоо шаав. Гайтай хоёр оргодол архи ууж хэрэг мандуулаагvй бол хаанаас биднийг баривчлах билээ дээ. Нам жим хичнээн аятайхан байлаа даа хэмээн гасална. Монголд амьдрал аятайхан байсан бол бид нар юу гэж хvний нутагт ингэж муугаа vзэж явах билээ дээ. Одоо яана. Номуунааг монгол руу ачина. Би ямар нvvрээрээ нутгийнхаа барааг харах юм бэ. Ядаж хадмынхаа байрыг бeeн хэрvvл болж байж барьцаалаад ирсэн. “Юу юу гэж амлалаа даа. Тэгээд би юу гэж очих юм бэ. Охиныг чинь солонгосын шоронд цоожлуулчихаад ирлээ гэх vv. Ээ чааваас” хэмээн гараа базлан тасалгаан дотуур нааш цааш холхино. Хадмын байранд гурван eрхийн арван ам бvл толгой хоргоддог. “Мeнгe олдохгvй, яг л eнeeдрийнх шиг тамлагдсан, Солонгос явахад л насны хэрэг бvтэх мэт санагдаж билээ. Үнэндээ тeсвийн байгууллагад eдeр шeнeгvй зvтгэж голоо зогоож ч хvрэхгvй цалин авна. Тэрийг чинь ямар амьдрал гэх юм бэ. Тэгээд ч Номуунаагаа эрvvдэж эхэлсэн дээ.
- Чиний эцэг, эх байраа аваад vхэх юм уу, Яахаараа vр хvvхдийнхээ амьдралыг бодож eeдтэй eнгeтэй яваасай гэж хvсдэггvй юм бэ. Хэрэв миний эцэг эх амьд мэнд байсан бол надад мeнгe зээлээд eгeх л байсан. Би яахав eнчин eрeeсeн хvн хэмээн элдвээр далайлгаж билээ.
- Чи хар л даа. Нус Баяраа хvртэл над шиг хоосон гуйлгачин ганц соруулчих гээд л акурк гуйж явсан . Солонгос явж ирчихээд тийм байснаа аль хэдий нь мартчихаад Цагаан цамц, хар костюм eмсчихсeн гар утсаар гудамжинд чанга чанга яриад л муухай пээдгэр. Хэзээ тийм байсан юм бэ. Чи бид хоёр очиж очиж нус Баяраагаас дордоод байхдаа яадаг юм хэмээн уурлах учирлахын хооронд Номуунаагаа шаналгаж билээ. Номуунаа нь “Үгvй тэгээд eрeнд ороод байраа алдчихвал энэ олон хvнийг хаана оч гэх юм бэ, одоо олигтойхон траншей ч эзэнтэй болчихсон” гэхэд нь
- Чи ер нь надтай амьдаръя гэж боддог хvн vv vгvй хvн vv. Дандаа л муу амлах юм. Монгол хvн амныхаа билгээр гэдэг биз дээ. Бид хоёр яахаараа заавал “шатсан” хvмvvстэй адил байх ёстой юм бэ гэсээр зeвшeeрvvлж билээ. Ах эгч нь юу юу гэж томорлоо. “За хvv минь орох оронгvй болгочихвол энэ насандаа битгий хэл хойт насандаа ч нэхэл хатуу” гэж мэдээрэй гэсэнсэн. “Солонгос л явах юм бол айл болгонд тус бvрд нь байртай болгоно”. Ямар том ам гарсан гээч хэмээн бодоод урдах ширээгээ гараа зангидаж байгаад дэлслээ. Хэсэг сууснаа:
- Үгvй ээ, болохгvй. Би ингэж аргаа барах гэж энд ирээгvй. Нэг юм бодох хэрэгтэй. Эрхбиш манайхаас баригдаагvй vлдсэн хvн бий биз. Жаахан байзная. Тайвширъя хэмээн бодоод нутаг руугаа буцахдаа авч явна гэж авсан систем хeгжмee залгалаа. Хvний газар нутгийнхаа тухай дуу сонсох ямар сайхан гээч. Хуурцагт “Чингис хаан” хамтлагийнхан “Чингис хаан”-ыг дуулж байна. Сайнбаяр “Цагтаа миний eвгeд Сevлийн гудамжийг морин туурайгаар бeмбeрдeж байсан биз дээ “ хэмээн хашгираад, дуу тохируулагчийг эцэст нь хvртэл чангаллаа.

Сevлийн гудамжны чих дeжрeeм vй тvмэн чимээ “Чингис хаан” хэмээх дууны аялгуунд дарагдаж, хvмvvс галзуурсан хeгжим хангинах цонх руу гайхан харцгаав. Тeдeлгvй цагдаа нар Сайнбаярын хаалгыг омогтойгоор балбалаа.
Ц.Тvмэнбаяр (http://www.miniih.com/jaaluushka/)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.